Лидер бүсгүйчүүд яаж сэтгэдэг вэ?
2015-12-28 18:21
Сайн байцгаана уу? Одоо үед бүсгүй бүр хамгийн сайхан нь, мөн лидер нэгэн болохыг хүсдэг. Лидер байна гэдэг нь - идэвхитэй, ухаалаг, амжилттай болон зорилгынхоо төлөө тууштай нэгэн байхыг хэлнэ. Гэвч зарим хүмүүс хэрхэн ийм мундаг хүн болох арга замаа олоогүй байна. Хэрэв мэддэг байсан бол биднийг хүрээлж буй хүн бүр лидер болох байлаа.

Сайн байцгаана уу? Одоо үед бүсгүй бүр хамгийн сайхан нь, мөн лидер нэгэн болохыг хүсдэг. Лидер байна гэдэг нь - идэвхитэй, ухаалаг, амжилттай болон зорилгынхоо төлөө тууштай нэгэн байхыг хэлнэ. Гэвч зарим хүмүүс хэрхэн ийм мундаг хүн болох арга замаа олоогүй байна. Хэрэв мэддэг байсан бол биднийг хүрээлж буй хүн бүр лидер болох байлаа.

Агуулга:
-Лидер болох зөвлөгөөнүүд
-Лидерүүдэд байх зан чанар
-Лидерүүд хэрхэн сэтгэдэг вэ?
Лидер болох зөвлөгөөнүүд
1.Илтгэх урлаг
Та өөрийн бодол санаагаа бусдад зөв, ойлгомжтой илэрхийлж сурах хэрэгтэй. Үүний тулд их унших хэрэгтэй. Ном их уншснаар таны ярианы баялаг хөгжинө. Энэ бол маш чухал

2.Идэвхитэй байх
Лидер хүн идэвхитэй байх ёстой. Та нийгмийн бүх төрлийн ажиллагаанд оролцох, мөн давхар дугуйлан, хоббигоороо хичээллэх хэрэгтэй. Дээрээс нь таныг хүрээлж буй бүх мэдээллийг цаг хоцрохгүй мэдэж авч сураарай.

3.Сайн суралц
Лидер хүн хаана ч байсан лидер байх ёстой. Ялангуяа мэдлэг, хичээлээр. Гэхдээ та дэндүү номын байж болохгүй. Алтан дунджыг баримтлаарай.

4.Хамт олныхоо, ажлынхаа шилдэг нь байгаарай
Хэрвээ та лидер болохыг хүсэж байгаа бол бусад таныг хайрлаж, тэдний хүндэтгэлийг хүлээх хэрэгтэй. Иймээс та хэнд ч бай туслах боломжтой бол гараа сунгаж туслаж байгаарай. Олны дунд хэзээ ч битгий дуугуй бай, Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийл. Бүгдтэй найрсаг харьц, дайсантайгаа ч гэсэн.

5.Тэвчээртэй байж сур
“Яарвал даарна” гэгчээр амжилтанд хүрэх тийм ч амар биш. Үүний тулд танд цаг хугацаа, хүч чадал боло тэвчээр шаардагдана. Иймээс та аливаа асуудал, ажилд тэвчээртэй хандаж, хурдан үр дүнг хүлээх хэрэггүй.

6.Өөрийн үйлдэлд хариуцлага хүлээж сур
Лидер өөртөө хатуу шаардлага, дүрэм тавьдаг. Тэрний нэг нь энэ юм. Өөрийн болон бусдын алдаа, дутагдлыг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Зөвхөн бусдын мөрөн дээр хүнд зүйл битгий тох.


7.Өөрийн амжилтуудаа жагсаан бич
Тийм ч том биш амжилт ч байж болно, хамаагүй. Хамгийн гол нь үүнийг уншаад та өөрөөрөө бахархаж байх ёстой. Мэдээж өөртөө итгэлтэй байх нь лидерүүдийн чухал зан чанарын нэг.

8.Лидерүүдтэй танилцаж, найзууд бол
Лидер бүсгүйчүүдтэй танилцаж, тэдний тухай ном уншиж, анхааралтай ажиглаж тэд нараас туршлага хуримтлуул. Зөвхөн өөрийн алдаанаас суралцахаас гадна бусдын алдаанаас ч мөн адил суралц.
Дараагийн дугаарт:
-Лидерүүдэд байх зан чанар
-Лидерүүд хэрхэн сэтгэдэг вэ?
Кана
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
