Хятадын Сангийн яамны олон улсын санхүүгийн төвийн дарга Жөү Чян-Ү дотоодын эдийн засгийн эрдэмтдийн багийг ахлан 03-р сарын 18-наас 22-ны өдрүүдэд Япон улсад айлчилжээ. Төлөөлөгчдийн баг айлчлалынхаа үеэр Японы Засгийн газрын албан хаагчид, парламентын гишүүд, нэр хүндтэй архив, эдийн засгийн баг, бизнесийн төлөөлөл, гол гол хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзаж, санал бодлоо солилцсон байна.
Төлөөлөгчийн баг саяхан өндөрлөсөн "Хоёр чуулган"-тай уялдуулан Хятадын өнөөгийн эдийн засгийн чиг хандлага, макро эдийн засгийн бодлого, “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын шинэ ахиц, санхүүгийн өөрчлөлт шинэчлэл, гадаад дахь нээлттэй бодлогын талаар Японы олон салбарынханд танилцуулжээ. Мөн Японы анхаарал хандуулж буй дэлхийн эдийн засгийн засаглал, Хятадын-Японы эдийн засаг, худалдааны харилцаа, Хятад, Япон “Бүс ба зам”-ын хүрээн дэх хамтын ажиллагаа өрнүүлэх асуудлаар Японы олон салбарын төлөөлөгчидтэй гүнзгий ярилцжээ.
Энэ онд Хятад-Японы энх тайван нөхөрлөлийн гэрээ байгуулсны 40 жилийн ой тохиож байна. Энэ удаагийн төлөөлөгчдийн багийн айлчлалыг Японы олон салбарынхан ихэд чухалчилж, солилцооны үйл ажиллагааг нь халуунаар дэмжлээ. Энэ удаагийн айлчлал Японы олон салбарынхны Хятадын тухай ойлголтыг нэмэгдүүлж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа, шинэ нөхцөл байдалд Хятад-Японы харилцааг тасралтгүй сайжруулахад эерэг нөлөө үзүүлнэ.
