Бээжингийн Кэшин Жүнвэй биотехнологийн хязгаарлагдмал компанийн шинэ коронавирусний идэвхгүйжүүлэх вакцин “CoronaVac”-ыг дагалдах нөхцөлтэйгөөр зах зээлд гаргахыг 05-нд зөвшөөрсөн байна. Энэ бол Хятад улсын батлан зөвшөөрсөн шинэ коронавирусний эсрэг хоёр дахь вакцин болох юм.
Үндэсний эм бэлдмэлийн хяналт удирдлагын газрын албаны сайтад мэдээлснээр, “Вакцины хяналтын тухай хууль, Эм бэлдмэлийн хяналтын тухай хууль”-ийн холбогдох тогтоолын дагуу Үндэсний эм бэлдмэлийн хяналт удирдлагын газраас эм бэлдмэлийг батлан зөвшөөрөх тусгай журмаар яаралтай үнэлэн баталж, уг вакцины маркетингийн бүртгэлийн өргөдлийг болзолтойгоор батлан зөвшөөрсөн байна.
2020 оны 06-р сард уг вакциныг Хятадад яаралтай хэрэглэхийг батлан зөвшөөрсөн юм. 2021 оны 01-р сараас хойш Индонез, Турк, Бразил, Чили, Колумб, Уругвай зэрэг орон дээрх вакциныг орон нутагтаа яаралтай хэрэглэхийг удаа дараагаар батлан зөвшөөрсөн байна.
