solongonews
Хятад-Европ чиглэлд нийт 2928 ачааны галт тэргийг ажиллуулжээ
2024-03-12 17:11
Хятад-Европ чиглэлийн нийт 2928 ачааны галт тэргийг ажиллуулж, 317.000 TEU бараа хүргэсэн байна.

 Сэтгүүлч Хятадын Төрийн төмөр замын групп ХХК-иас мэдээлэхдээ энэ оны 01-р сараас 2-р сар хүртэл Хятад-Европын ачааны галт тэрэг нийт 2928 удаа зорчиж, 317 мянган TEU бараа илгээсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9 хувь ба 10 хувиар тус тус өссөн байна. Энэ оны 02-р сарын эцсийн байдлаар Хятад-Европын галт тэрэг дотоодын 120 хотоос хөдөлж, Европын 25 орны 219 хотод хүрчээ.

 Хятадын төмөр замын группийн ачаа тээврийн хэлтсийн дарга хэлэхдээ "Энэ оноос Хятадын төмөр замын групп өргөнөөр зөвшилцөж, хамтран хувь нэмэр оруулж, хамтдаа ашиг хүртэх зарчмыг баримталж, дотоод, гадаадын зохицуулалтын механизмын үүргийг бүрэн ашиглаж, олон улсын төмөр замын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад-Европын галт тэрэгний өндөр чанартай хөгжлийг үргэлжлэн ахиулна" гэлээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл