solongonews
Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч Туадера шинэ ерөнхий сайдаа томиллоо
2022-02-08 10:23
Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч Фостен Арканж Туаделла энэ сарын 07-ны өдөр ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурж, Эдийн засаг, төлөвлөлт, хамтын ажиллагааны сайд Феликс Молоуаг шинэ ерөнхий сайдаар томиллоо.

Өнгөрсөн оны 06 дугаар сараас ерөнхий сайдын албыг хашиж эхэлсэн Хенри-Марие Дондра өнгөрсөн долоо хоногт огцрох өргөдлөө Туадерад өгсөн гэж тус улсын хэвлэл мэдээллээ. Одоогоор Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын албаны талаас Дондрагийн огцрох болсон шалтгааныг зарлаагүй байна.

Сүүлийн жилүүдэд Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын нөхцөл байдал тогтворгүй байж, орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүд хоорондын мөргөлдөөн үргэлжлэн, сөрөг хүчнийхэн ойр ойрхон халдлага үйлдсээр байсан нь байдлыг улам хурцатгасан. 2014 онд НҮБ-аас тус улс руу энхийг сахиулагчдыг илгээж эхэлсэн бол 2019 оны 02 дугаар сард Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын засгийн газар нь нийслэл Банги хотноо тус улсын 14 зэвсэгт бүлэглэлтэй энхийн гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсан байна.

Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл