solongonews
Орчуулагч Д.Болдбаатар Хятадын утга зохиол, соёлын салбарын шагнал хүртлээ
2021-09-16 09:41
Орчуулагч Д.Болдбаатар Хятадын утга зохиол, соёлын салбарын шагнал хүртлээ.

    Хятад судлаач, орчуулагч доктор Д.Болдбаатарт “Хятадын утга зохиолын салбарт онцгой хувь нэмэр оруулсны төлөө шагнал” олгосныг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг төлөөлөн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гардаж авав.

   БНХАУ-ын төр, засгаас 2005 оноос эхлэн олгож буй энэхүү шагналыг 2021 онд AНУ, Их Британи, ОХУ, ХБНГУ, Япон, БНСУ, Франц, Эквадор, Пакистан зэрэг 15 орны судлаач, орчуулагч, зохиолч нарт олгосныг ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газрын дарга Хуан Күньмин гардуулан өгсөн байна.

Энэхүү шагнал Хятадын соёл иргэншил, түүх, соёлтой холбоотой зохиол, бүтээлийг эх хэлээрээ туурвисан, орчуулж ард түмнийхээ хүртээл болгосон гадаадын иргэнд олгодог Хятадын утга зохиолын салбарын нэр хүндтэй шагнал юм. 2005 оноос тус шагналыг гардуулж эхэлснээр 58 улс орны 168 зохиолч, орчуулагч, хэвлэлийн ажилтанд энэхүү шагналыг гардуулж байгаа юм.

   Нэрт орчуулагч Д.Болдбаатар нь дэлхийн олон хэлнээ орчуулагдаж, дэлхий нийтийн хүртээл болсон Хятадын эртний сонгодог их туурвилууд болох “Гурван улсын үлгэр”, "Усан бялхмал", "Хүйтэн уулын бичиг" алдарт романууд болон олон улсад бeстсeллeр болсон "Чонон сүлд" зэрэг 30 гаруй ном, “Чингис хаан” зэрэг 1400 гаруй олон ангит кино, тeлeвизийн бүтээлийг хятад хэлнээс монгол хэлнээ хөрвүүлж, монголчуудын хүртээл болгосон юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл