solongonews
Гадаад худалдааг дэмжих шинэ арга хэмжээ
2023-06-15 17:35
Бизнесийн орчныг сайжруулах 16 шинэ арга хэмжээ хэрэгжүүлж, импорт экспортын ложистикийн урсгалыг жигдрүүлж, хил дамнасан худалдаанд тус дөхөм үзүүлнэ гэж 06-р сарын 12-ны өдөр Хятадын Гаалийн ерөнхий газар мэдэгдсэн байна

 

   Бизнесийн орчныг сайжруулах 16 шинэ арга хэмжээ хэрэгжүүлж, импорт, экспортын ложистикийн урсгалыг жигдрүүлж, хил дамнасан худалдаанд тус дэм үзүүлнэ гэж 06-р сарын 12-ны өдөр Хятадын Гаалийн ерөнхий газар мэдэгдсэн байна.

Нэрлэсэн 16 арга хэмжээнд, хил дамнасан ложистикийн үр ашгийг сайжруулах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн импортыг дэмжих, ХАА-н хүнсний чухал бүтээгдэхүүний импорт, экспортыг дэмжих зэрэг багтаж байна. Одоогоор, жилийн импорт, экспортын ачаа тээвэрлэлт 4.8 тэрбум тонн, орж гарч буй тээврийн хэрэгсэл 13 сая болсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

   Хятадын Гаалийн ерөнхий газрын Нэгдсэн үйлчилгээний газрын дарга Ү Хайпин:

- Импортоор оруулах нүүрс, цемент зэрэг задгай түүхий эдэд хийх хяналт шалгалтаа эрчимжүүлж, хил дамнасан ложистикийн үр ашгийг тасралтгүй сайжруулах ёстой. Эдгээр арга хэмжээний зорилго нь бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай нэвтрүүлэх явдал юм гэж хэллээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл