Хятадын шуудангийн товчооны нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Хятадын цагаан сарын баяраар (01-р сарын 31-нээс 02-р сарын 06-ны хооронд)Хятадын цагаан сарын буухиа хүргэлтийн хэмжээ 749 сая ширхэгт хүрч, энэ нь өнгөрсөн оны билгийн тооллын мөн үеэс 16 хувь нэмэгдсэн байна.
Цагаан сарын үеэр Хятадын шуудангийн буухиа хүргэлтийн салбарын ерөнхий үйл ажиллагаа аюулгүй, тогтвортой байж, шуудангийн буухиа илгээмжийн үйлчилгээний хэмжээ нэмэгдсэн байна. Үүнээс 420 сая буухиа илгээмж авалт нь билгийн тооллын 2019, 2020, 2021 оны мөн үетэй харьцуулахад 545 хувь, 338 хувь, 12.04 хувь тус тус нэмэгдсэн байна. Буухиа илгээмж хүргэлтийн хэмжээ 329 сая хүрч, билгийн тооллын 2019, 2020, 2021 оны мөн үетэй харьцуулахад 645 хувь, 280 хувь, 21.6 хувь тус тус нэмэгдсэн байна.
“Цагаан сарын баяраа байгаа газартаа тэмдэглэх” санаачилгын дагуу шинэ жилийн мэндчилгээ, шинэ жилийн бараагаа цахимаар хүргэх нь Хятадын цагаан сарын шинэ арга хэлбэр болсон байна. Цагаан сарын баярын үеэр онц гаралт, тусгай бүтээгдэхүүн, баярын хүргэлт эрэлт ихтэй байсан бөгөөд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний онлайн худалдаа эрчимтэй өсөх хандлагатай байсан бөгөөд хүргэлтийн компаниуд цагаан сарын амралтаар ч буухиа хүргэлт үйлчилгээгээр хангасан байна.
