Хятадын сансар судлалын үндэсний газрын сарыг тандах, сансрын инженерийн төвөөс мэдээлснээр, Чан Э-4 газардах аппарат ба "Юй Тү буюу Хас туулай-2" саранд тандалт хийх хайгуулын аппарат 06-р сарын 28-ны 1:00 цаг болон 06-р сарын 27-ны 16:23 цагт 19 дэх сарны өдрийн ажлаа дуусгасан бөгөөд газрын бөмбөрцгөөс саран бөмбөрцгийн шөнийн хэв загварт оруулах байршуулалт хийж, саран бөмбөрцгийн шөнийн амралтын үе руу орох болно. Энэ 19 дэх сарын байдлаар, "Хас туулай-2" саранд тандалт хийх хайгуулын аппарат нийт 463.26 метр аялжээ.
19 дэх сарны өдрийн хугацаанд, Чан Э-4 газардах аппарат саран бөмбөрцөгт цацрагийн хэмжээг илрүүлэх, дор давтамжийн цахилгаан спектрийн төлөвлөсний дагуу ажиллаа эхлүүлж, ердийн шинжлэх ухааны тандалтын ажлыг гүйцэтгэсэн байна.
Тандалтын үүргээ биелүүлсний дараа "Хас туулай -2" саранд тандалт хийх хайгуулын аппарат баруун хойд зүг рүү чиглэлээ өөрчлөх бөгөөд аялах явцдаа эргүүл тандалтын ажиллагаа өрнүүлж, хэт улаан туяаны спектрометр, бүх үзэмжийн камер, төвийг сахисан атом илрүүлэгч, сарны радар зэрэг шинжлэх ухааны хяналт хэмжилтийн үүрэг гүйцэтгэж, их хэмжээний шинжлэх ухааны хяналт хэмжилтийн тоо баримтуудыг цуглуулах юм байна.
