solongonews
Хятад-Лаосын төмөр замыг Сишуанбанна хүртэл тавьжээ
2021-04-27 10:01
Хятад-Лаосын төмөр замыг Сишуанбанна хүртэл тавьсан байна.

   Хятадын Төмөр замын Күньмин товчоо групп 04 дүгээр сарын 26-ны өдөр Хятад Лаосын төмөр замын Юши-Мөхань хэсгийн төмөр зам тавих ажил ажилттай өрнөж байгаа бөгөөд Шишуанбанна хүртэл төмөр зам тавигдсан. Энэ нь жилийн эцсээр үйл ажиллагаагаа явуулах суурийг тавьсан байна.

Хятад-Лаосын төмөр замын Юши-Мөхань хэсэг хойд талаараа Юньнань мужийн Юши хотоос эхэлж, Пү-эр, Сишуанбаннагаар дамжин өнгөрч, эцэст нь Хятад, Лаос улсын хилийн боомт болох Мөханьд хүрэх бөгөөд нийт урт нь 508 км. Юши-Жинхун хүртэлх давхар шугам, Жинхунгаас Мөхань хүртэл дан шугам тул үндсэн шугамыг 863 км, зогсоолын шугам 129 км тавих шаардлагатай байна. Одоогийн байдлаар төслийн дунджаар өдөрт 5 км зам тавих ажил хийгдэж байгаа бөгөөд зургадугаар сарын сүүлчээр зам тавих ажил дуусах төлөвтэй байна.

Хятад-Лаосын төмөр зам нь 1000 гаруй км урт бөгөөд Хятадын "Бүс ба Зам" санаачилга ба Лаос улсын "Далайд гарцгүй орныг холбох улс болох" стратеги хооронд холбож буй төсөл юм.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл