Их Британий "The Guardian" вэбсайт "The Lancet" сэтгүүлийн ерөнхий редактор Ричард Хортоны "Хятад улсын эсрэг сэтгэлийн энэхүү давалгаа нь "COVID"-19-ийн цар тахлын эсрэг хариу арга хэмжээ нь бүтэлгүйтсэнээ халхлах зорилготой" гэсэн гарчигтай өгүүллийг нь 08-р сарын 03-нд нийтэлсэн байна.
Нийтлэлд: Энэ удаагийн цар тахлын тархалт эхэлснээс хойш олон улсууд Хятад улсыг хянаж шүүмжилсээр байсан юм. АНУ-ын засгийн газар тэргүүтэй барууны улс төрчид Хятад руу довтолгоогоо эрс нэмэгдүүлж, "шинэ хүйтэн дайн" хийх нөхцөл бүрдүүлэв.
Хятад улсын эрдэмтэд энэ удаагийн цар тахлыг ойлгон таних тал дээр баатарлаг хувь нэмэр оруулсан учраас Хятад улстай ийм өргөн цар хүрээнд сөргөлдөх нь зүй ёсонд нийцэхгүй юм.
Хүмүүс дуу хоолойгоо нийлүүлж, Бээжинг шүүмжлэх ёсгүй. Харин өөрөө Хятад улстай адилхан шуурхай шийдвэр гаргаж, ажиллаж чадсан эсэхээ бодох ёстой. Энэ удаагийн цар тахлын уршгийг Хятад улсад тохох буруу ойлголттой болох юм бол "COVID"-19-ийн түүхийг өөрчлөн туурвиж, барууны орнуудын ялагдлыг үл тооцсон явдал болох юм. Хятадтай сөргөлдөж буй одоогийн урсгал хүмүүсийг таагүй байдалд оруулж, түүнчлэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болж байгаа учраас олон улсын энх тайван аюулгүй байдалд заналхийлэх болно. Цар тахлын нөхцөлд улс орнуудын нийт ард иргэд хувь заяагаа нэгтгэн тэмцэх ёстой. Одоо засгийн газар хоорондоо сөргөлдөх цаг биш, харин харилцан хүндэтгэж, буулт хийж, чин үнэнчээр санал бодлоо хуваалцах цаг мөч юм гэж тэмдэглэсэн байна.
