БНХАУ-ын төв хэсгээр оршдог, “COVID-19” халдварт нэрвэгдэж байсан Ху Бэй мужид коронавирусний 10.69 сая тун вакцин тариад байна гэж ХКН-ын Ху Бэй дэх хорооны нарийн бичгийн дарга Ин Ёүн 4 дүгээр сарын 12-ны өдөр мэдээлжээ.
Ху Бэй мужийн Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, коронавирусээр халдварлах эрсдэл өндөр эрүүл мэндийн байгууллага, зам тээвэр, боловсрол, үйлчилгээний салбарынхан болон хөлдүү бүтээгдэхүүнтэй харьцдаг ажилтнуудыг эхний ээлжид вакцинжуулжээ.
Одоогийн байдлаар Ху Бэй мужид 1952 вакцинжуулалтын цэг ажиллаж байна. Ху Бэй мужийн төв Ү Хань хотод 76 хоногийн хөл хориог цуцалсны нэг жилийн ой өнгөрсөн пүрэв гарагт болжээ. Тус мужид сүүлийн 10 сар дараалан “COVID-19”-өөр дотоодод халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна.
БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд ням гарагийн байдлаар 167.34 сая тун вакцин тарьжээ.
