Бүх Хятадын хотуудын PM2.5-ны хэмжээ 8.3 хувиар буурав
2016-12-09 21:12
Эхний 11 дүгээр сард бүх Хятадын хотуудын агаарын бохирдлын PM2.5-ны хэмжээ 8.3 хувиар буурчээ.
Энэ оны 1-11-р сард бүх Хятадын 338 хотын PM2.5-ны дундаж хэмжээ хоёр жил үргэлжлэн буурсны үндсэн дээр өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 8.3 хувиар буурч, цэлмэг өдрүүдийн тоо нь 2.6 нэгжээр өссөн байна.
Байгаль орчны сайд, Хятадын Байгаль орчин болон хөгжлийн олон улсын хамтын ажиллагааны хороон даргын үүрэг гүйцэтгэгч орлогч дарга Чэнь Жинин 8-ны өдөр Хятадын Байгаль орчин болон хөгжлийн олон улсын хорооны 2016 оны жил бүрийн хуралд оролцох үеэр:
- Хятадын аж үйлдвэрийн бүтэц, эрчим хүчний бүтэц болон орон зайн төлөвлөлт улам сайн болж байна гэж хэлсэн байна.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
