solongonews
Хятадын шинэ эрчим хүчний автомашины борлуулалт 25 орчим хувийг эзэлнэ
2019-12-06 11:10
Хятадын шинэ эрчим хүчний автомашин 2025 онд шинэ автомашины борлуулалтын нийт хэмжээний 25 орчим хувийг эзлэх болно.

Хятадын Үйлдвэр, мэдээллийн технологийн яам сүүлийн өдрүүдэд “Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө” (2021-2035 он)-г нийтэлж, 2025 он гэхэд Хятадын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн зах зээлийн өрсөлдөх чадвар сайжирч,тээврийн хэрэгслийн үйлдлийн систем зэрэг томоохон технологиуд томоохон нээлтүүдийг хийх болно гэжээ. Шинэ эрчим хүчний автомашин нь шинэ автомашины борлуулалтын нийт хэмжээний 25 орчим хувийг эзлэх болох бөгөөд ухаалаг автомашины борлуулалт нь шинэ автомашины борлуулалтын нийт хэмжээний 30 хувийг эзлэх болно гэсэн байна.

Мөн төлөвлөгөөнд ирээдүйд шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийг худалдан авах татвар зэрэг хөнгөлөлтийг нэмэгдүүлж,санхүү,даатгал зэрэг арга хэмжээг оновчтой болгоно. Орон нутгийн хамгаалалтыг арилгаж, зах зээлийн нэгдсэн, шударга тогтолцоог бий болгохын улмаар орон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг нийтийн үйлчилгээ, нийтийн аялал гэх мэт чиглэлээр тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, ашиглахад давуу эрх олгохыг ахиулна гэсэн байжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл