solongonews
2016 Хятадын бартаат замын ралли тэмцээн 25-ны өдөр болно
2016-09-20 11:22
Хятадын бартаат замын ралли тэмцээн бол Хятадын спортын ерөнхий захиргаанаас Шинь Зүн Ли капитал групп болон төвийн радио телевизийн станцтай хамтран зохион байгуулсан Хятад улсын бие даасан оюуны өмчийн брэндийн анхны автомашины уралдаан юм.

        Тэрээр цорын ганц муж хот дамнасан хол зайны бартаат замын ралли тэмцээн болохоор барахгүй дэлхийн хамгийн хэцүү бартаат замын ралли тэмцээний нэг юм.

        6500 км-ын зайд аялах уг тэмцээн нь жолооч нарын уур амьсгалтай зохицох ба голын хөндий, толгод, цөл, говь зэрэг замын бартааг тэсвэрлэхийг шалгадгаараа олон улсын тэмцээнээс өвөрмөц байдаг. Хятадын бартаат замын ралли тэмцээн нь 2013 оноос эхлэн зохиогдож, өнөөдөр болоход 3 дахь удаагийн тэмцээнээ амжилттай зохион байгуулсан байна.

        Уг тэмцээн нь 9 өдрийн хугацаатай аялан, Бугат хотоос мордож, Урадын хойд хошуу, Алшаа баруун хошуу, Зан Е, Лин Ү, Алшаа зүүн хошуу зэрэг газар оноор дамжин, нийт 80 гаруй машин, 1500 гаруй хүн оролцоно. Зохион байгуулах комиссоос 200 гаруй машин, 10 гаруй дэлхийн хэмжээний уралдаан дакар машинаар тэмцээний 6-н бууцанд үйлчилнэ. 

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : www.shzxgov.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл