“2019 оны Хятадын аз жаргалтай хотууд”-ын үр дүнг 11-р сарын 25-ны өдөр Гуан Жүө хотноо нийтэлж, Чэндүү зэрэг 10 хот энэхүү жагсаалтад хамрагдсан байжээ.
Энэ жилийн аз жаргалын хотуудыг сонгон шалгаруулах арга хэмжээ нь "Гайхамшигт 70 жил, аз жаргалын шинэ эрин”-ээр гол сэдэв болгосон бөгөөд 3 сар гаруйн хугацаанд том дата, асуултын хуудас цацах,тусгай мэргэжилтэн хянан тогтоох зэрэг олон явцаар явагдсан байжээ. Үүний дүнд Чэндүү,Хан Жүө,Нин Бө, Ши Ань, Гуан Жүө , Чан Шаа, Вэнь Жүй,Тай Жүө, Тун Чуань, Шю Жүө зэрэг арван хот “2019 оны Хятадын аз жаргалтай хотууд”-ад хамрагдсан юм. Хан Жүө хот 13 жил дараалан энэхүү жагсаалтад харагдсан хот болсны хувьд зохион байгуулах зөвлөлөөс“Аз жаргалын жишээ үзүүлэх хот ”гэж үнэлсэн байна.
-Шинэ эрин үед иргэд нэн сайн боловсрол, нэн тогтвортой ажил,нэн ханамжтай орлого, нэн найдвартай нийгмийн баталгаа, нэн өндөр төвшин бүхий эм эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээ, нэн таатай орчныг хүсэн эрмэлзэх болсон байна. Эдгээр нь иргэдийн аз жаргалыг нөлөөлөх гол хүчин зүйл болж, мөн иргэдийн аз жаргалын тухай мэдрэмжийг нэмэгдүүлэх чухал стандарт болох юм гэж Синьхуа агентлагийн орлогч дарга Янь Веньбинь өөрийн санал бодлоо хуваалцсан байна.
