solongonews
Содон дууны аялгуу зохиогч суу билэгт уран бүтээлч
2016-07-19 16:32
Үнэнч 1989 онд Хөвөөтшар хошууны Улаанмөчирт

        Ая дуу, холбоо хөгжмийн бүтээлээрээ хүн зоны бахархлыг хүртэж явсан Хятад улсын 3 дугаар зэрэглэлийн уран бүтээлч, Өвөр Монголын дуу хөгжмийн нийгэмлэгийн гишүүн, Шилийнгол аймгийн Утга урлагийн холбооны гишүүн, хөгжмийн зохиолч Үнэнч Хөвөөтшар хошууны Улаанмөчирт удирдаачийн албатай яваа содон хүн юм.

Үнэнч 1989 онд Хөвөөтшар хошууны Улаанмөчирт бүжигчнээр орж, урлагийн замын анхны гараагаа эхлүүлжээ. Тэрээр Улаанмөчирт ажилласан цагаасаа дуу хөгжим, бүжиг зэрэгт авьяас чадвар, ур ухаанаа зориулж, 1992 онд хөгжимчин болох хүслээ биелүүлэх зорилгоор алдарт хувьс хөгжимчин Г.Цэнгэлт багшаас хувьс хөгжим сурсан ба 2003 онд Өвөр Монголын Дуу бүжиг жүжгийн хүрээлэнгийн Г.Энхбаяр болон Өвөр Монголын Цэргийн дүүргийн дуу бүжгийн багийн Урагшилтын удирдлагын дор хөгжим найруулах мэргэжлийг суралцаж, ая дуу, аялгуу хөгжмийн талд авьяас билгээ сорьж явжээ. Одоо “Сангийн овоо”, “Амьд байгалийн тэмээ”, “Хөх овоо”, “Адуу”, “Хийморь мандсан Хөвөөтшар” зэрэг 100 гаруй бүжгийн ая зохион бүтээж, олон түмнийхээ сонорыг мялааж, урлагт хайртай монгол түмнийхээ хайр хүндэтгэлийг олсон билээ. 2004 онд болсон Шилийнгол аймгийн анх удаагийн мэргэжлийн бүжгийн тэмцээнд түүний зохиосон “Жавхаат өглөө”, “Мөнх тэнгэрийн ургачин” зэрэг бүжгийн ая нь 2 дугаар байр, 3 дугаар байранд тус тус шалгарч, Шилийнгол аймгийн урлаг, дууны тэмцээнд “Хөр бялхсан Хөвөөтшар” холбооны ая нь 1-рт шалгарч байжээ.

Үнэнч: Энэ олон шагнал миний урлагийн замд их урам өгөх болсон юм. Миний дур сонирхол, авьяас чадвар бол миний ажил үйлс, миний амьдралд маш их баяр хөөр авчирсан” гэж ярилаа. Үнэнчийн олон шагнал бүтээл нь түүний олон жилийн турш монгол үндэстний урлагийн үйл хэрэгт үзүүлсэн содон амжилт юм.

        Хөвөөтшар хошууны ахмад уран бүтээлч Гунгаа: Ая зохиогч Үнэнчийн аяар бүтээгдсэн “Хийморь мандсан Хөвөөтшар” хэмээх ая дууны содон бүтээл мэндэлсэн цагаасаа ард түмний дунд тархаж, хошуу нутаг, орон аймаг, хол ойрын хүмүүсийн сонорыг мялааж, сэтгэлийг сэргээсэн маш сайхан бүтээл болсон. Урлаг бол нэг үндэстний өв соёлын эрдэнийн санд өөрийн хэмээх хүндийн жинтэй байдаг. Ялангуяа уран бүтээлч хүн гэдэг энэхүү өв соёлын баян санд үүрд гэрэлтэх гэрэлт цамхаг буюу.

Зохиогч: Сайхнаа
Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл