Өнгөрсөн жилд Өвөр Монгол цахилгаан эрчим хүчний шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан хэрэглэх өртгийг бууруулснаар Өвөр Монголын хэмжээнд том аж үйлдвэрийн цахилгааны зардал нь Хятад улсын хамгийн доод түвшинд хүрч, аж ахуйн нэгжүүдийн жил тутмын цахилгаан хэрэглэх өртгийг 8.08 тэрбум юаниар бууруулсан байна.
2016 онд Өвөр Монгол цахилгаан эрчим хүчний олон талт худалдаа, цахилгаан хэрэглэх том аж ахуйн нэгжид шууд цахилгаан хангах, цахилгаан хэрэглэх гол аж ахуйн нэгжүүдтэй урт хугацааны гэрээ байгуулах зэрэг цахилгаан эрчим хүчний ерөнхий шинэчлэлийн цуврал арга барилыг хэрэгжүүлж, Өвөр Монголын хэмжээнд том аж ахуйн нэгжүүдийн цахилгаан хэрэглэх үнийг бууруулж, Хятадын хэмжээнд хамгийн хямд хэмжээнд хүргэжээ. Улмаар Өвөр Монголын аж үйлдвэрийн цахилгаан хэрэглэсэн хэмжээ нь өнгөрөгч оны мөн үеэс 1.8 хувиар нэмэгджээ.
