Тоо баримтын дагуу, дэлхийн гол эдийн засгийн цогцуудын экспортын нийт хэмжээнд Хятад улсын эзлэх хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа тухай Японы хэвлэл 29-нд мэдээлжээ.
“Японы эдийн засгийн сонин” 29-д Эдийн засгийн хамтын ажиллагаа болон бизнесийн байгууллагын хамтын ажиллагааны талаарх статистик тоо баримтад анализ хийж тэмдэглэхдээ, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд болон Хятад улсын экспортын нийлбэрээс харахад, энэ оны эхний улиралд Хятад улсын экспорт цар тахлын улмаас маш бага хэмжээг эзэлж байсан бол тахлыг дарж эдийн засгаа шуурхай сэргээсний ачаар энэхүү хэмжээ тасралтгүй нэмэгдэж, 4-нөөс 9-р саруудад бараг 20 гаруй хувийг эзлэх болсон байна гэжээ.
Тус сонин Женевт төвтэй Олон улсын худалдааны төвийн дэлхийн 3800 гаруй нэрийн экспортын бараа бүтээгдэхүүнд хийсэн судалгааны тайлангаас иш татжээ. Энэхүү тайлангаас харахад, 2019 онд Хятад улсын экспортын 50 гаруй хувийг 320 нэрийн төрлийн бараа бүтээгдэхүүн эзлэх болсон нь 2001 оны 61 төрлөөс хамаагүй их нэмэгдсэн үзүүлэлт юм.
