Үндэсний эрчим хүчний газраас саяхан 01-ээс 09-р сар хүртэлх үндэсний эрчим хүчний салбарын статистик мэдээг гаргажээ. 09-р сарын эцсийн байдлаар Хятад улсын нийт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал 2.48 тэрбум киловатт болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.1 хувиар өссөн байна. Үүний дотор салхины эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 350 сая киловатт болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.9 хувиар өссөн бол нарны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 360 сая киловатт болж, өнгөрсөн оны мөн үеэс 28.8 хувиар өссөн байна.
01-ээс 09-р сард улсын хэмжээнд эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн нийт ашиглалтын дундаж хэмжээ 2799 цаг болж, өмнөх оны мөн үеэс 87 цагаар буурсан байна. Үүнээс дулааны эрчим хүч 3295 цаг болж өмнөх оны мөн үеэс 49 цагаар буурч, цөмийн эрчим хүч 5576 цаг болж өмнөх оны мөн үеэс 267 цагаар буурсан бол салхины эрчим хүч 1616 цаг болж өмнөх оны мөн үеэс 24 цагаар буурчээ.
01-ээс 09-р сар хүртэл тус улсын томоохон эрчим хүч үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалт 392 тэрбум 600 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.1 хувиар нэмэгдсэн байна. Үүний дотор нарны эрчим хүчний үйлдвэрлэл 132.8 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 352.6 хувиар өссөн байна. Эрчим хүчний сүлжээний төслийн хөрөнгө оруулалт 315 тэрбум 400 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 9.1 хувиар өсжээ.
