11-р сарын 03-нд нийтэлсэн “Улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 14-р таван жилийн төлөвлөгөө болон 2035 оны хөгжлийн зорилтыг боловсруулах тухай ХКН-ын Төв хорооны санал”-д тусгай бүлэг гарган, “Дотоодын томоохон зах зээлийг бүрдүүлж, хөгжлийн шинэ төлөв тогтоох” гэдгийг тайлбарласан юм.
Хөгжлийн шинэ төлөв тогтоох бол цаг үетэйгээ алхаагаа нийлүүлж, Хятадын эдийн засгийн хөгжлийн түвшинг дээшлүүлэх стратегийн чанартай сонголт. Мөн Хятадын олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, өрсөлдөх шинэ давуу талыг бий болгохын төлөөх чухал сонголт юм. “Санал”-д: Дотоод эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх гэсэн стратегийн цэгт тулгуурлаж, дотоод эрэлт хэрэгцээний системийг боловсронгуй болгож, дотоод эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхийг хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлттэй үр ашигтай уялдуулж, инновацаар хөдөлгүүр болгон, чансаатай хангамжаар шинэ эрэлт хэрэглээг бий болгоно гэж онцолжээ.
Мөн “Санал”-д: Дотоод эдийн засгийн том эргэлтийг идэвхжүүлж, гадаад, дотоод эргэлтийг зэрэг сайжруулан, хэрэглээг ахиулах болон хөрөнгө оруулалтын орон зайг нэмэгдүүлэх зэрэг дөрвөн талаас цоо шинэ төлөвлөгөө дэвшүүлсэн байна.
