solongonews
Нью-Йоркт болсон “09-р сарын 11” террорист халдлагын 20 жилийн ойг тэмдэглэв
2021-09-13 10:24
Нью-Йорк хотод байрлах Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийн буурин дээр 09 дүгээр сарын 11-ний өдөр ”09-р сарын 11” террорист халдлагын 20 жилийн ойд зориулсан дурсгалын арга хэмжээ зохион байгуулсан байна.

Аймшигт халдлага үйлдэгдсэн 08:46 цагт уг дурсгалын арга хэмжээг нээж, дараа нь халдлагын үеэр амь насаа алдсан 2750 хүний нэрсийг дуудсан байна.

Энэхүү үйл ажиллагаа нь Нью-Йорк хотод болохын зэрэгцээ тухайн үед мөн террорист халдлага үйлдэгдсэн Виржиниа мужийн Арлингтон хот дахь АНУ-ын Батлан ​​хамгаалах яам, Пенсильвани мужийн Шэнксвилл хотуудад нэгэн зэрэг болсон аж.

Орон нутгийн цагаар орой нар жаргахаас маргааш өглөө нар мандах хүртэл тэнгэрт хоёр гэрлийн туяа тусган халдлагын үеэр амь насаа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлдэг уламжлалт арга хэмжээг ч мөн зохион байгуулжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл