solongonews
Цаг уур болон эх байгалийн эе зохицол
2019-09-02 11:19
Цаг уур болон эх байгалийн эе зохицол.

         Манай нутагт ийм нэг үлгэр яригддаг.

Аль үед ч юм бэ, өвгөн эмгэн хоёр амьдардаг байжээ. Намрын сүүлчийн нэг өдөр өвгөн нь тэнгэрийн байдлыг ажиглаж байснаа “Барын толгойтой үүл гараад байдаг боллоо. Их зуд болох шинжтэй. Бид хоёр хэдэн хонио үүцлээд тавьчихвал дээр байх аа” гэжээ. “Аа, зөнөг минь, үхэх ойртохоор хэдэн малаа ад үздэг болох нь байна шүү. Би тэгж хотоо харлуулж чадахгүй” гээд эмгэн нь халгаадаггүй гэнэ. Нэг өдөр эмгэн нь айлд гадуур явсанд өвгөн гуай эмгэнийхээ араар хэдэн хонио эд арьсанд боогоод хөлдөөчихөв гэнэ. Тэр өвөл нь нээрэн их зуд болж, айл аймгаараа их сүйджээ. Тэгээд хавар болж айлуудын идэх уух юм ховор болоход өвгөн гуай хөлдүү махаа гаргаж айлуудад тусалж, айлууд нь ч тарган махны хариуд хоосон байсангүй хурга төл өгөв. Тэгсээр байж өвгөн эмгэн хоёр дахиад малтай болсон юм гэнэ.

Зудыг гярхай ажиглаж ухаанаараа туулсан өвгөний үлгэр бол хүн төрөлхтний цаг уурын мэдлэгийг өгүүлсэн аж. Цаг уурын шинжлэх ухааны хөгжил хүн төрөлхтний эх байгальтайгаа эе зохицолтойгоор ээнэгшин оршиход чухал нөлөө үзүүлэх нь лавтай. Цаг уурын ажиглалтын мэргэжилд түшиглэн салхин энерги, нарны энергийн цахилгаан гаргах зэрэг олон олон зүйлийг бид харж байна. Цаг уурын шинжлэх ухааны судалгаа энүүхнээр зогсохгүй нь лавтай.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл