solongonews
Ачит эмч
2020-08-21 15:58
Ачит эмч Лүөмү

Хятадын Гүйжөү мужийн Бү И үндэстэний эмч Лүөмү энэ жил 49 настай. 2004 онд хүн эмнэлгийн коллежийг төгсөн өөрийн тосгондоо буцан хувиараа ажиллажээ.

Тухайн үед тэдний уулархаг тосгон нь зам харилцааны хүнд хэцүүхэн нөхцөлд байсан тул тосгоны иргэд гадагш явж эмчилгээ үйлчилгээ авах боломж муутай байв. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тэрээр өөрийн байшингийн зочны өрөөг эмчилгээний зориулалтаар ашиглажээ. Харин 2007 оноос тухайн тосгоны эмнэлгийн үйлчилгээний нөхцөл сайжран эмчилгээний тусгай тасаг байгуулагдав. 

    Тиймээс түүнийг тосгоны эмчилгээний тасагт албан ёсоор урьж ажиллуулсан байна. Ажлын талбарт очсон цагаасаа л тэрээр салхи бороо, хүйтэн халууныг үл ажран эмнэлгийн тусламж хэрэгтэй тосгоны иргэдэд ямар ч үед хүрч үйлчилж эхэлжээ. Нэг мэдэхэд 16 жил өнгөрөв.

Өдөрт 30 гаруй хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлэн жилд 1000 хүний эрүүл мэндэд тусламж үзүүлнэ. Нутаг усаа сахиж үлдсэн хөгшид, бага насны хүүхэд гээд 2000 гаруй хүний эрүүл мэндийн төлбөрт өөрийн халааснаасаа 10 мянга орчим юаныг зарцуулжээ. 

    Олон нийтийг хамарсан өвчин халдварын үеэр энэ жил мөн л амралтгүй ажилласан тэрээр өдрийн цагаар иргэдээ эмчилж сувилан шөнөдөө ариутгал хадваргүйжүүлэлтээ хийдэг байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл