solongonews
Зорьсондоо хүрэхээр зогсолтгүй тэмүүлдэг монгол морь
2019-11-27 17:13
Зорьсондоо хүрэхээр зогсолтгүй тэмүүлдэг монгол морь.

Монгол үндэстний баатарлаг тууль "Жангар"-т монгол морь эцэс төгсгөлгүй тэмцэл, өөрийгөө илэрхийлэх бэлгэдэл, байдаг бол Өвөр Монголын тал нутагт монгол морь "хүнд хүчрээс айдаггүй тэсвэр хатуужилтай, зорьсондоо хүрэхээр зогсолтгүй тэмүүлдэг" үзэл санааны төлөөлөл мөн.

Хотын иргэд Хятадын анхны морин соёлоор сэдэвлэсэн шуудангийн товчоонд зочиллоо. Морин соёлоор сэдэвлэсэн шуудангийн товчоо байгуулагдсанаар Өвөр Монголын бүхий л газарт морин соёлын онцлогийг бүрэн дүүрэн харуулах шуудангийн товчоо байгуулж, морин соёлыг ухуулан сурталчлав.

“Буурал түүхийн хүлгийн магтаал” том хэмжээний морин бүжгийн жүжиг нь Өвөр Монголын соёлын аж үйлсийн гол төсөл болсны хувьд монгол морины үзэл санаагаар монгол үндэстний холыг харж, хүчээ нэгтгэх шаргуу хатуужилтай тэмцэл, соёл иргэншилт дэвшлийг хөөцөлдөх агуу их замналыг харуулж, морины нуруун дээрх үндэстний нээлттэй, уян хатан үндэстний эрч хүчийг магтан дуулав.

II удаагийн Хятадын морин соёлын наадам, Өвөр Монголын олон улсын морин соёлын анхдугаар үзэсгэлэнгийн цуврал үйл ажиллагааны нэг болох “Монгол морь” олон улсын морь арчлах тэмцээнд оролцогчид морь арчлах тэмцээнд оролцож байгаа нь

II удаагийн Хятадын морин соёлын наадам, Өвөр Монголын олон улсын морин соёлын анхдугаар үзэсгэлэн 08-р сарын 18-ны өдөр нээлтээ хийж, ярианы тавцангийн тайламж, уралдааны үйл ажиллагаа, үзэсгэлэнгийн үзүүлбэр, гол сэдэвт үйл ажиллагаа зэрэг арга хэлбэрээр явагдаж, тал нутгийн ард түмний “хүнд хүчрээс айдаггүй тэсвэр хатуужилтай, зорьсондоо хүрэхээр зогсолтгүй тэмүүлдэг" монгол морины үзэл санааг харуулжээ.

Хятадын Өвөр Монголын морин уралдаан болон VI удаагийн Өвөр Монголын олон улсын морин мэргэжлийн наадам зэрэг Өвөр Монголын онцлог, тал нутгийн соёлыг агуулсан наадам Хөххотын Хөхтал Өвөр Монголын Цөөн Тоот Үндэстний Биеийн Тамир Спортын Төвд 06-р сарын 29-ний өдөр болж үзэгчдийг баясгав.

Монгол морины үзэл санааны үзэсгэлэнг харуулж, урлагийн содон бүтээл, шинийг санаачилж төлөвлөсөн бүтээл зэргийг олон нийтэд урлагийн хүртээл болгож, үзэл санааг урамшуулав. Монгол морины үзэл санааг бүх талд харуулж, Өвөр Монголын дүр төрхийг гайхуулна.

Арван тав дахь удаагийн Хятадын (Шэнь Жэнь) олон улсын соёлын аж үйлсийн үзэсгэлэн дээр “Монгол морь” хүмүүсийн анхаарлыг татав. Арьсан дээр сийлсэн зурагтай морь, хатгамлын морь, морин материалаар хийсэн барилгын бяцхан загвар Өвөр Монгол соёлын аж үйлсийн үзэсгэлэнгийн тавцангаар дамжин олон олон хүнд монгол морины үзэл санааг ойлгуулж таниулж байлаа.

2014 онд Ши Жиньпин дарга Өвөр Монголд ажиллахдаа “Үйлс бүтээхдээ монгол морь шиг байх хэрэгтэй” хэмээн заасан. 2019 онд Ши Жиньпин Өвөр Монголд “Уг санаагаа үл мартан, үүрэг хариуцлагаа бат цээжлэе” гол сэдэвт ажлыг заан жолоодохдоо “Өвөр Монголын ард түмэн Намын төв хорооны итгэл найдварыг хянамгай хэрэгжүүлж, монгол морины үзэл санааг харуулж, бүх төрлийн ажлаа сайтар хийхийг хүссэн байна”.

Монгол морины зориг, тал нутгийн охид хөвгүүдийн өвөрмөц оюун санааны тэмдгийг төлөөлж, тал нутгийн охид хөвгүүдэд хүчирхэг оюун санааны хүч олгосноор үл барам, Хятадын үндэстний тэмцлийн явцад гүн үндэслэж, Хятадын зориг санааг бадруулсан байна. Монгол морины зоригийг бадруулах нь Ши Жиньпин даргын Өвөр Монголд ажиллах үеийн хүсэл найдвар төдийгүй Өвөр Монголын тасралтгүй хөгжиж буй бодит хэрэгцээ болно.

Өнгөрснөө эргэцүүлж, Өвөр Монголын бүхий л үндэстний дарга удирдлага, олон түмэн хүчийг тэсвэрлэн шаргуу хатуужилтай ажиллаж, ядуу буурай газар нутгаа хөгжүүлэхээр чармайж, эдийн засаг, нийгмийн хөгжилд тэнгэр газрыг доргиулсан өөрчлөлт гарчээ. Өнөөдрийн Өвөр Монгол нь Хятадын чухал эрчим хүчний бааз, шинэ хэлбэрийн химийн аж үйлдвэрийн бааз, өнгөт төмөрлөг үйлдвэрлэж боловсруулах бааз, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, малын ашиг шимийг үйлдвэрлэж боловсруулах бааз, стратегийн чанартай шинээр мандсан аж үйлдвэрийн бааз болон улсын дотоод гадаадын аялал жуулчлалын бааз болсон.

Ирээдүйд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шийдвэрт шатанд хүрч, “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулж, Хятадын хүсэл мөрөөдлийг хамтдаа биелүүлэх” аялалд, монгол морины үзэл санааг харуулж, бүх төрлийн ажлаа тасралтгүй шинэ тавцанд хүргэж, Өвөр Монголын өөрчлөлт хөгжлийн хүчийг ахиулж, Хятад улсын умард хил хязгаар орноо үзэмжийн орон болгон бүтээн байгуулахаар хичээх хэрэгтэй.

Бид Ши Жиньпин даргын итгэл найдварыг дааж, монгол морины үзэл санааг харуулж, бүх төрлийн ажлаа сайтар хийж, гайхамшигт Өвөр Монголын түүхийг бичиглэе.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Өвөр Монголын Сонин Мэдээний Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл