solongonews
Хятадад 98 тохиолдол бүртгэгдлээ
2021-08-02 09:31
Хятадад 98 тохиолдол бүртгэгдлээ.

     Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 08-р сарын 01-ний өдрийн 0-24 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харья хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 98 босон байна гэж нийтэлсэн байна.Үүнд гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 43(Үүнд Юүньнань мужид 16, Бээжин хотод 4, Фүжянь мужид 4,ӨМӨЗО-д 3, Жянсү мужид 3,Шаньши мужид 3, Шанхай хотод 2, Шаньдүн мужид 2, Хэнань мужид 2, Гуандүн мужид 2,Сычуань мужид 2 тохиолдол бүртгэгджээ).Улсын дотоодод нийт 55 өвчний тохиолдол бүртгэгджээ. (Үүнд Жянсү мужид 40, Хүнань мужид 7, Бээжин хотод 2, Хүбэй мужид 2,Шаньдүн мужид 1, Хэнань мужид 1, Хайнань мужид 1, Юүньнань мужид 1 өвчний тохиолдол бүртгэгджээ.) Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжиглэгдсэн тохиолдолгүй.

   08-р сарын 01-ны өдрийн 24 цаг хүртэл 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шинжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1091 байна. Нийт 87376 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 93103 тохиолдол болж, сэжигтэй тохиолдол 1 хүн байна. Нийт ойр хавьталтай 1098701 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 28648 байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл