Хурдны зам барих ажлыг хурдасгана
2022-08-10 11:21
Хурдны зам барих ажлыг хурдасгана.

Энэ оны 06-р сарын эцсийн байдлаар Хятадын хурдны зам болон улсын ба аймгийн жирийн авто замуудыг шинээр сэргээн засварлах төслийн цар хүрээ 87 мянган километрт хүрч, 2000 гаруй төсөл хэрэгжиж, нийт 7.3 их наяд юань орчим хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Одоогийн байдлаар Жянсү мужийн Лиян хотоос Фүжянь мужийн Ниндэ хот хүртэлх хурдны замын бүтээн байгуулалтын ажил тасралтгүй урагшилж байна. Ли-Нин хурдны зам нь Жянсү, Анхүй, Жэжян, Фүжянь зэрэг газруудаар дайран өнгөрч, ашиглалтад орсны дараа замын хөдөлгөөнийг нээж, хурдны замын сүлжээг улам сайжруулж, уг шугам дагуух бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулах болно.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх
