БНХАУ-ын дарга Ши Жиньпин 16-нд Морсбид Папуа Шинэ Гвинейн амбан захирагч Боб Дадаетай уулзав.
Ши Жиньпин: Үзэсгэлэнт сайхан Папуа Шинэ Гвинейд миний бие анх удаа айлчилсан нь БНХАУ-ын даргын хувьд ч анхны айлчлал юм. Папуа Шинэ Гвинейн засгийн газар, ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлье. 1976 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Папуа Шинэ Гвинейн олон салбарын хамтын ажиллагаа түргэн өргөжиж, хоёр орны харилцаа улам хөгжих бат бөх суурь тавьж өгчээ. Папуа Шинэ Гвинейтэй тогтоосон харилцаагаа Хятад улс ихэд чухалчилдаг. Миний энэ удаагийн айлчлал хоёр талын харилцааг улам хөгжүүлж, бүх талын хэлхээ холбоог өргөтгөн, ард иргэдийн найрсаг солилцоонд дэм болж, хоёр орны олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг баялаг амжилтад хүргэхийг хүсэж байна. Папуа Шинэ Гвиней зэрэг Номхон далайн арлын орнуудтай эв санаа нэгтэй, хамтран ажиллахын төлөө Хятад улс хичээн зүтгэнэ гэжээ.
Боб Дадае: Ши Жиньпин дарга Папуа Шинэ Гвинейд төрийн айлчлал хийж буйд маш их баяртай байна. Энэ бол Папуа Шинэ Гвинейн хувьд том үйл явдал юм. Хятад улс Папуа Шинэ Гвинейн дэд бүтцийн бүтээн байгуулалт, боловсрол, эрүүл мэнд зэрэг улс орны хөгжил, ард иргэдийн амьдралтай холбоотой салбарт тусламж үзүүлж, Папуа Шинэ Гвиней Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албаны бус хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийлье. Папуа Шинэ Гвиней Хятад улстай хамтран зүтгэж, хоёр орны харилцаанд ахиц гаргахад бэлэн байна гэжээ.
Тус уулзалтын өмнө Боб Дадае Парламентын байрны өмнөх талбайд Ши Жиньпин даргыг угтах ёслолын арга хэмжээ зохиосон байна.
Ши Жиньпин Папуа Шинэ Гвинейн амбан захирагчтай уулзав
2018-11-16 17:17
Ши Жиньпин Папуа Шинэ Гвинейн амбан захирагчтай уулзав.
Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
