solongonews
Хятад: Засгийг цомхотгож, эрхийг хязгаарлаж байна
2016-01-14 15:53
Энэ сарын 13-нд хуралдсан Хятадын Төрийн Зөвлөлийн байнгын хурлаас, засгийг цомхтгож, эрхийг хязгаарлаж, эрхийг чөлөөлөх болон удирдахыг уялдуулан, үйлчилгээний эрч хүчээ шилдэг болгох явдлыг улам эрчимжүүлж, аж ахуйн нэгжийн дарамтыг хөнгөлж, нийтээр ажил эрхэлж, шинийг санаачлан зохион бүтээх явц дахь саадыг арилгахын зэрэгцээ индэр байгуулж өгнө гэжээ.

Бүртгэлээс үзвэл, 2013 оноос хойш Төрийн Зөвлөлөөс 9 удаад нийт 798 төрлийн захиргааны хянан зөвшөөрөх эрхийн төвлөрлийг сааруулах буюу цуцалж, засаг захиргааны бус хянан зөвшөөрөх дамжлаг бүхнийг цуцалж, хянан зөвшөөрөх салбарын 13 хувь гаруйг цуцлах, эрхийг хязгаарлах зорилтоо урьдчилан биелүүлсэн байна.

Засгийг цомхтгож, эрхийг хязгаарлаж, төвлөрлийг сааруулах нь нийтээр ажил эрхлэн, шинийг санаачлан зохион бүтээх явдлыг идэвхжүүлсэн байна. Тоо баримтаас үзвэл, 2015 оны эхний гурван улиралд, бүх Хятадын хэмжээнд шинээр бүртгүүлсэн зах зээлийн гол цогц 10 сая 655 мянгад хүрч, данслуулсан хөрөнгийн хэмжээ 20 триллион 711 тэрбум 600 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 15.8 болон 40.9 хувиар тус тус нэмэгдэж, өдөрт дунджаар 11 мянга 600 аж ахуйн нэгж шинээр бүртгүүлсэн байна.

Мэргэжилтнүүд үзэхдээ, ажил эрхлэн шинийг санаачлах болон үйлчилгээний салбарын хөгжлийг боомилж буй асуудалд чиглүүлэн дээрх арга хэмжээний талаар дурдаж, засаглалыг хялбаршуулж, төвлөрлийг сааруулах замаар аж ахуйн нэгжийн өөрийн өртгийг үр ашигтай бууруулж, аж ахуйн нэгжийн хөгжил, шинийг бүтээх далд чадавхыг дайчлах нь өсөлт өөрчлөлтийг биелүүлэх арга барилуудын нэг юм гэжээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://news.qq.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл