solongonews
Монгол Улсад Хятад улсын зээлээр засан шинэчилсэн авто зам ашиглалтад оров
2019-11-05 20:47
Монгол Улсад Хятад улсын зээлээр засан шинэчилсэн авто зам ашиглалтад орлоо.

   Хятад улсын Юмай зээлийг хэрэглэн Хятад улсын цахилгаан хүчний бүтээн байгуулалтын групп компаниас хариуцан засаж байгуулсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Налайх авто замыг зэрэглэл ахиулан засан шинэчлэх төслийн гол шугам энэ сарын 04-ний өдөр ашиглалтад оров.

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хятад улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Шин Хаймин, Хятад, Монгол хоёр талын холбогдох албан тушаалтан болон хариуцан зохион байгуулсан аж ахуйн нэгжийн төлөөлөгч зэрэг 200 гаруй хүн авто замыг ашиглалтад оруулах ёслолд оролцов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

- Налайх авто замыг зэрэглэл ахиулан засан шинэчлэх төсөл бол Монгол Улсын Засгийн газрын гол төсөл, авто замын бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотын эргэн тойрны зам тээврийн чадавхыг дээшлүүлэх, машинаар аялах аюулгүй байдлыг батлах зэрэг талаар чухал ач холбогдолтой юм. Энэ жил Монгол, Хятад хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй ахиж, хоёр улсын дипломат харилцаа байгуулсан 70 жилийн ойд том бэлэг барьсан юм гэж илэрхийллээ.

Шин Хаймин:

- Одоогийн байдлаар Хятад улсын “Бүс ба зам” санаачилга болон Монгол Улсын “Хөгжлийн зам”-ын бодлогын уялдал ойлголцол тасралтгүй гүнзгийрэн бодитой болж буй. Налайх авто замыг зэрэглэл ахиулан засан шинэчлэх төслийг урьдчилан түр цагаар ашиглалтад оруулсан нь Улаанбаатарын эргэн тойрны бүсчилсэн эдийн засгийн хөгжлийг дайчлахад алс хэтийн ач холбогдолтой юм гэж хэлэв.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл