solongonews
Өмнөд Солонгос дахь Хятадын баатруудын шарилыг эх орондоо авчрав
2022-09-16 18:43
Өмнөд Солонгос дахь Хятадын баатруудын шарилыг эх орондоо авчрав.

   Хятадын Ардын сайн дурын армийн үрэгдсэн баатруудын шарилыг хүлээлгэн өгөх ес дэх удаагийн арга хэмжээ есдүгээр сарын 16-ны өдрийн үдээс өмнө БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд болж, Хятадын Цэргээс халагдагчдын хэрэг эрхлэх яамны байнгын орлогч сайд Чан Жэнгөү тэргүүтэй Хятадын талын төлөөлөгчид, БНСУ-ын Гадаад харилцааны яамны дэд сайд Лее До Хоон болон тус орны батлан хамгаалах яамны албан тушаалтнууд арга хэмжээнд байлцжээ. 

 БНХАУ, БНСУ-ын удирдагчдын 2013 оны чухал нийтлэг ойлголтын дагуу, 2014 оноос БНСУ-ын тал жил болгон тус оронд үрэгдсэн Хятадын Ардын сайн дурын армийн баатруудын шарил, эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг эх оронд нь хүлээлгэн өгсөөр ирсэн юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл