solongonews
“2016 оны Хятад Тайландын соёл аялал жуулчлалын найрамдлын аялал” эхэллээ
2016-08-22 17:11
“2016 оны Хятад Тайландын соёл аялал жуулчлалын найрамдлын аялал” эхэллээ.

         Хятад улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн өөрсдөө машин барьж аялах зугаалах төлөөлөгч хүмүүсийг тээсэн 70 машин 8 дугаар сарын 22-нд хөдөлж, “Хятад, Тайландын соёл аялал жуулчлалын найрамдлын аялал” албан ёсоор эхэллээ.

        Орон нутгийн соёл аялал жуулчлалын солилцоо хамтын ажиллагааг ахиулах үүднээс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдрүүдэд “2016 оны Хятад, Тайландын соёл аялал жуулчлалын найрамдлын аялал”-ын үйл ажиллагаа Хятад, Тайланд хоёр улсад үргэлжлэх юм байна.

        Энэ удаагийн үйл ажиллагаа нь торгоны замын дагуу байрлах Ордос хотоос эхэлж, далайн торгоны замын Бангкок хотод аяллаа дуусгах ажээ. Хятадын Өвөр Монгол, Шань Ши, Хэ Нань, Хү Бэй, Хү Нань, Гүй Жөү, Юүнь Нань зэрэг 7 муж орон болон Тайланд улсын Чин Май, Нань Бэнь зэрэг арваад хотоор дамжин, нийт 38 өдөр аялж, 10 мянга гаруй километр аялах юм байна. Хоёр орны хэвлэл мэдээллийнхэн бүх аяллын арга хэмжээнд оролцож, мөн аяллын дагуу баялаг агуулга бүхий соёл аялал жуулчлалын солилцооны арга хэмжээ зохион байгуулах юм.

Уг арга хэмээг 2012 он, 2015 онд амжилттай зохион байгуулж байсан түүхтэй билээ. 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл