solongonews
Тедрос Адханом: “КОВИД-19” цар тахлаас бид сургамж авах ёстой
2021-01-19 15:04
Тедрос Адханом: “КОВИД-19” цар тахлаас бид сургамж авах ёстой.

   ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом 01-р сарын 18-нд:

- “COVID-19” цар тахал дэгдээд бүтэн нэг жил боллоо. ДЭМБ-ын бүх гишүүн орнууд болон ДЭМБ өөрөө ч гэлтгүй цар тахлаас гурван зүйлийг сурамжлах ёстой байна. Энэ бол цар тахлаас сэргийлэх бэлтгэл ба эсрэг тэмцэл, хүн амьтан ба эх дэлхий хоорондын харилцаа, түүнчлэн ДЭМБ-ын бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх зэрэгтэй холбоотой гэж хэллээ.

Тухайлбал, 

Нэг. “COVID-19” цар тахал дэлхийн хамгийн чинээлэг, хүчирхэг орныг гэлтгүй цочроож, яахын ч аргагүйд хүргэсэн, энэ нь онцгой байдлыг зохицуулах тал дээр улс орнууд нийтэмдээ бэлтгэл хангалтгүй байгаа асуудал оршиж буйг харуулав.

Хоёр. Хүн төрөлхтөн, амьтан ба эх дэлхийн эрүүл мэнд бол нягт уялдаатай нэгэн цогц гэдгийг хүн бүр танин мэдэх ёстой. Сүүлийн жилүүдэд шинээр олж илрүүлсэн өвчин эмгэгийн 70 хувь нь амьтнаар дамжин халдварласантай холбоотойгоос шалтгаалан Тедрос Адханом хэлсэн үгэндээ хүн төрөлхтөн, амьтан болон эко системийн харьцаанд оршиж буй эрсдэлд сайтар хяналт менежмент хэрэгжүүлэн, хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалан сайжруулахыг улс орнуудад шаардсан байна.

Гурав. Дэлхийн нийтэд нэгэн хүчирхэг ДЭМБ шаардагдаж байна. Иймээс хойшдын гурван жилд шинэ зам сувгаар нэг тэрбум ам.доллар цуглуулахыг тэрбээр ДЭМБ-ын санд шаардлага болгожээ.

Тедрос Адханом нэмж хэлэхдээ:

- Дэлхий нийт урьд өмнө байгаагүй эрсдэлд нүүрлэсэн хэвээр байна. Гэтэл урьд өмнө байгаагүй боломж ч бидний өмнө байна. “Эрүүл мэндийг хөгжлийн чухал судас болгож, энэ үндсэн дээр нэн аюулгүй шударга дэлхий болгон бүтээн байгуулах явдал юм гэж илэрхийлсэн байна. 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл