solongonews
Хятад улс Газрын хайгуул 4-01 хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2023-08-14 10:54
Хятад улс Газрын хайгуул 4-01 хиймэл дагуулыг амжилттай хөөргөв.

   Бээжингийн цагаар 2023 оны наймдугаар сарын 13-ны өдрийн 01:26 минутад Хятад улс Шичан хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн-3B зөөгч пуужинг ашиглан Газрын хайгуул 4-01 хиймэл дагуулыг сансарт амжилттай хөөргөж, хиймэл дагуул урьдчилан тогтоосон тойрог замдаа амжилттай орж, хиймэл дагуул хөөргөх даалгаварыг амжилттай биелүүлсэн байна. Уг хиймэл дагуулыг голчлон зайнаас тандан судлах мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд ашиглах болно.

Энэ удаагийн даалгавар бол Чанжэн нэрэмжит зөөгч пуужингийн 483 дахь нислэг юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл