solongonews
Хятадын аялал жуулчлалын тойм байдал
2018-08-15 16:21
Хятад улс өргөн уудам газар нутаг, үзэсгэлэнт сайхан уул ус, гэрэл гэгээтэй соёл, өөрийн гэсэн өвөрмөц зан үйлтэй олон үндэстэн ястантай.

Манай орны нутгийн онцгой бүтээгдэхүүн элбэг дэлбэг төдийгүй түүнийгээ маш нарийн сайхан боловсруулдаг. Хятадын амтат сайхан хоол идээ дотоод гадаадад алдартай. Хятадын аялал жуулчлалын нөөц баялаг, нөөц хүч, хөгжлийн хэтийн төлөв нь хэмжээлшгүй юм. Хятадын эдийн засаг хөгжиж, гадаадад нээлттэй байлгах чиг шугам бодлого цаашид гүнзгийрэхийн хэрээр аялал жуулчлалын ажил ч эдийн засгийн хөгжлийн шинэ нэмэгдлийн цэг болсон байна. Одоо Хятадын олон газрын аялал жуулчлалын үзэмжит район тасралтгүй нэмэгдэж, дэд бүтцийн бүтээн байгуулалт боловсронгуй болж, Хятад оронд хүрэлцэн ирж аялал жуулчлалын бизнес хийж байгаа гадаадын иргэд нэмэгдсээр байна.

Хятадын аялал жуулчлалын нөөц баялгийн төрөл зүйл, хэлбэр маяг нь маш баялаг байдаг. Газрын гадаргын үзэмжээр аваад хэлэхэд далайн түвшнээс дунджаар 155 метрийн доор байх Түрпаны хотгорын Айдин нуурын ёроолоос далайн түвшнээс 8848,13 метр өндөрт байрласан дэлхийн ноён оргил-Жүмүглама оргилд хүртэл өндөр намын зөрөө нь 9003 метр байгаа юм. Ийм тохиолдол дэлхий дээр өөр байхгүй. Мөн аялал жуулчлалын цаг агаарын нөөц баялгаар жишээ татаж ярихад Хятад улсад ил тод онцлогтой "босоо" цаг агаарын үр ашиг тохионо. Үүнийг тайлбарлавал: Хэндуаншань уул нуруудын районд л гэхэд "ганц ууланд дөрвөн улирлын цаг агаартай, арван хоногт өөр өөр цаг агаар тохионо".

Хятад орон дэлхийн соёл иргэншлийн үүсэн хөгжсөн газрын нэг юм. Гэрэл гэгээтэй түүх соёлын өвтэй болохоор одоог болтол уламжлагдсан ховор нандин өв маань аялал жуулчлалын эрхэм нандин нөөц баялаг болж байна. 

Хятадын олон мянган алдартай эртний дурсгалт газруудын дотор Чин Ши Хуан хааны бунхны цэрэг морины хүүхэлдэйн нүх болон хүрэл морин тэрэг нь дэлхийн найман том гайхамшгийн нэгд тооцогддог бөгөөд байгуулагдаад байгаа цэрэг морины хүүхэлдэйн музейг жилд нэг сая гаруй жуулчин сонирхож байна. Дүн Хуаны Мөго агуй нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн урлагийн эрдэнийн сан юм. Дэлхийд алдартай түмэн газрын урт цагаан хэрэмний аугаа сүрлэг байдлыг сонирхох нь ч Хятад оронд аялан ирсэн жуулчдын хүсэл тэмүүлэл болж байна. Үүнээс гадна Хятад улс 56 үндэстний цөөнхтэй. Үндэстэн болгоны өвөрмөц онцлогтой түүх соёл болон зан үйл нь дэлхийн хүн ардын сэтгэлийн шижмийг татах гайхамшиг болж байгаа юм.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : china.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл