Хятадын аврах баг зургаан хүнийг аварчээ
2023-02-13 17:14
Хятадын аврах баг зургаан хүнийг аварчээ.
Орон нутгийн цагаар 02-р сарын 12-ны өдөр Турк улсад эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа Хятадын аврах багийнхан нийт 2 бүлэг, аврах багийн 42 гишүүнийг илгээж, 1 хүнийг аварч, гурван цогцос гаргаж, ноцтой нурсан 4 барилгад эрсдэлийн үнэлгээ хийжээ.

12-ны үдээс хойш Туркийн Хатей мужийн Антакья хотод эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байсан Хятадын аврах багийнхан Туркийн багтай хамтран 4 цаг гаруй ажилласны эцэст 50 гаруй насны нэг хүнийг аварчээ.

Одоогийн байдлаар Хятадын аврах баг 13 ээлж, 206 аврагчийг илгээж, нийт 6 хүнийг авраад байгаа бол 8 цогцос гаргаад байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
