solongonews
Ли Кэчян Тайландын ерөнхий сайдтай уулзлаа
2014-12-23 09:39
Дундадын ерөнхий сайд Ли Кэчян 22-ны үдээс хойш АИХ-ын ордонд Тайландын ерөнхий сайд Прают Чан-Очатай хэлэлцээ хийлээ.

 

 Ли Кэчян хэлэхдээ: -3 хоногийн өмнө бид Бангкокт Дундад, Тайландын төмөр зам, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны 2 баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон. Дундад улс Тайландын талтай хамтын ажиллагааны загвар зэргийн асуудлаар хэлэлцээ хийж, төмөр замын байгуулалтыг түргэн эхлүүлэн, хоёр талын ард түмэнд ач тус хүртээхэд таатай байна гэжээ.

 

 
Прают Чан-Оча хэлэхдээ: -Тайланд, Дундадын хамтын ажиллагаа Тайландын хөгжилд ашигтай тул хоёр орны харилцааны түвшинг өндөржүүлэн, төмөр зам, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэн, эдийн засаг, худалдаа, банк санхүү, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаа өрнүүлж, хоёр орны ард түмэнд их ач тус хүртээхэд таатай байна гэжээ.

 

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл