solongonews
Хятадын эдийн засаг үргэлжлэн сэргэж байна
2020-12-15 16:01
Хятадын эдийн засаг үргэлжлэн сэргэж байна.

Хятадын Үндэсний статистикийн газар 2020 оны 11-р сарын үндэсний эдийн засгийн үйл ажиллагааны мэдээллийг 15-нд гаргав. Ерөнхий байдлаас харахад, 11-р сард үндэсний эдийн засаг үргэлжлэн сэргэж, эдийн засгийг дэмжих олон арга хэмжээ үр дүнтэй ажиллаж байна.

01-ээс 10-р сард жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн ашгийн хэмжээ нь 5 их наяд 12 тэрбум 400 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 0.7% нэгжээр өсөж, өсөлтийн хурд нь анх удаагаа сөрөг байдлаас эерэг болж өөрчлөгдөв.

01-ээс 10-р сард жилийн орлого нь 20 сая юаниас дээших үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн орлого нь өнгөрсөн жилийн мөн үеэс 0.3% нэгжээр өсөж, өсөлтийн хурд нь мөн анх удаа сөрөг байдлаас эерэг болж хувирсан бол үүний дотор мэдээлэл дамжуулах, програм хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний үндсэн орлого 13% -иар нэмэгджээ.

11-р сард өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 3 их наяд 951 тэрбум 400 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 5%-иар өсөж, 10-р сараас 0.7 нэгжээр хурдацтай өссөн бөгөөд өмнөх сараас 1.31%-иар нэмэгдэв.

01-ээс 11-р сард үндэсний онлайн жижиглэнгийн худалдаа 10 их наяд 537 тэрбум 400 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 11.5%-иар өсөв. 01-ээс 10-р сараас 0.6 нэгжээр нэмэгдэв. 01-ээс 11-р сард Хятадын хот суурингийн 10 сая 990 мянган хүн ажлын байраар хангагдаж, жилийн төлөвлөгөөний 122.1%-ийг биелүүлжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл