Хиймэл дагуулын зайнаас тандан судлах мэдээллийн дэлгэц дээр энэ оны 09-р сарын эцэс гэхэд Хятадын Хөхнуур дэх Хөхнуурын усны талбай 4625.6 хавтгай дөрвөлжин талбайтай болохыг илэрүүлж, өнгөрсөн оны мөн үеэс 36.8 -аар нэмэгдсэн байхыг Хөхнуур мужийн Цаг уурын шинжлэх ухааны хүрээлэнгээс илрүүлсэн юм. Энэ нь 2004 оноос хойших дээд хэмжээндээ хүрчээ.
2004 оноос хойш Хөхнуурын усны талбай тасралтгүй нэмэгдэж сүүлийн 17 жилийн хугацаанд Хөхнуурын усны талбай 381.1 хавтгай дөрвөлжин км-ээр нэмэгджээ.
"Одоогийн байдлаар хур тунадасны хэмжээ нэмэгдэж байгаа нь Хөхнуурын усны талбайг нэмэгдүүлэх гол шалтгаан болж байна" гэж Хөхнуур мужийн Цаг уурын шинжлэх ухааны хүрээлэнгийн ажилтан Жао Хуйфан хэлж байв. Үүнээс гадна Хөхнуурын экологийн хамгаалалт сайжирч, Нуурын бүс нутаг нь эерэг үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотой юм.
Уур амьсгал, хүний үйл ажиллагаа гэх мэт олон хүчин зүйлийн нөлөөнд автсанХөхнуур нэгэнтээ усан сангийн талбайн доройтол, усны дундаж түвшин тасралтгүй буурах үзэгдэлтэй байжээ. 2004 он гэхэд Хөхнуурын усны талбай 4244.5 хавтгай дөрвөлжин км болж буурчээ.
Хөхнуур орчмын экологийн хамгаалалтыг бэхжүүлэхийн тулд, Хөхнуур мужийнхан 2008 онд "Хөхнуурын сав газрын экологийн байгаль орчныг хамгаалах, менежментийн цогц төлөвлөгөө"-г хэрэгжүүлж, нийт хөрөнгө оруулалт 1.567 тэрбум юаньд хүрсэн байна.
