solongonews
Цаг эриний шинэ санаа хараа булаана
2023-03-20 09:38
Цаг эриний шинэ санаа хараа булаана

 

        Шинэ жилийн зураг нь эрт дээр үеэс "Хаалганы бурхан Будда"-гаар эхэлсэн байдаг. Эхэн үед муу ёрын сүнснүүдийг хөөн зайлуулах, өлзий бэлгэ, ерөөлийн төлөө залбирах гэсэн хоёр сэдэвтэй нягт холбоотой байсан юм. Олон мянган жилийн түүхтэй шинэ жилийн зураг аажмаар шинэ жилийн гоёл чимэглэлийн урлаг болон хөгжиж ирсэн нь шинэ жилд сайн сайхныг ивээх, аз жаргал баярыг тэмдэглэх утга учрыг харуулах болсон байгаа юм. Энэ хугацаанд шинэ жилийн зургийн сэдэв, агуулга, илэрхийлэх арга барилыг хөгжүүлэх, шинэчлэх, баяжуулах үйл явц өрнөж ирсэн түүхтэй. Одоогийн байдлаар зөвхөн үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвийн жил тутмын зургийн төлөөллийн жагсаалтад 18 төрлийн шинэ жилийн зураг орсон байдаг.

"Шинэ амьдрал, Шинэ загвар, Шинэ жилийн уран зураг" - Бидний сайн сайхан чинээлэг амьдралын уран бүтээлийн цуглуулга, үзэсгэлэн яармаг гурван жил тасралтгүй явагдаж байна. Энэхүү арга хэмжээ сүүлийн гурван жилд шинэ жилийн уран зураг бүтээхэд удаан хугацаагаар оролцож байгаа мэргэжлийн хүмүүсийн анхаарлыг татаад зогсохгүй урлагийн академи, урлагт дуртай хүмүүс гэх зэрэг багш, оюутнуудыг, тэр дундаа наян настай, алдартай ардын урлагийн зураачид, 2000 оноос хойш төрсөн оюутан залуусыг ч дайчлаад байна. Тэд зургаар цаг үеийн шинэлэг байдлыг олж авч, цаг үеийн хөгжлийг тэмдэглэн, өнөөгийн сайхан амьдралыг харуулж, хүмүүсийн сэтгэлийг сэргээсэн бүтээлүүд туурвидаг байна.

Ардын урлаг нь урт хугацааны үйлдвэрлэл, амьдралд ажил хэрэгч хүмүүсийн бүтээсэн урлагийн бүтээл юм.  Өмсөх, идэх, явах, суух, түлш, будаа, тос, давс зэрэг өдөр тутмын амьдрал бол ардын урлагийн амин чухал чанар. Хятадын ардын урлагийн чухал хэсгийн хувьд шинэ жилийн зураг ч мөн ялгаагүй. Өнөөгийн бүтээгчид өмнөх үеийнхнийхээ нэгэн адил амьд, эрч хүчтэй амьдралаас урам зориг авч, цаг үеийн өнгө төрх, хэв маяг, амьдралын мөн чанар, эргэн тойрны өөрчлөлтийг сайжруулахын тулд хувийн ойлголт, уран бүтээлийн илэрхийлэх арга барилыг ашиглан илэрхийлдэг байна. Жишээлбэл, "Урьхан хавар ухаант охин унасан малгайгаа авах завгүй", "Электрон худалдаа тариаланчдыг чинээлэг болоход тусална” гэх зэрэг онлайн цахим худалдаа, шууд нэвтрүүлэг нь хөдөөгийн сэргэлтэд тусалдаг гэдгийг харуулж байна; "Соёлын цогцолбор" нь Хятадын өмнөд бүс нутаг дахь соёлын цогцолборын шинэ зүйл бөгөөд хүмүүсийн баян чинээлэг, өнгө өнгийн соёлын амьдралыг харуулсан байна; "Уулын орноор тав тухтай аялал" нь намрын эхэн сарын байгалийн үзэмжийг тэмдэглэж, их байгальдаа уусан, нутгийн цайгаа амсуулж, уул, ойд амьдрах хүмүүсийн аялал жуулчлалын шинэ хэв маягийг бүртгэнэ ; "Би бяцхан дуурийн фань" нь Бээжингийн хуучин эрт үеийн Цагаан сарын баярын ардын зан заншлын дүрийг дүрсэлж, хүүхдүүд жүжигт дуртай, Бээжин дуурийн үндэсний соёлыг өвлөн авч байгааг харуулж байна. Хөдөөнөөс хот руу, хил дагуух орноос далайн эрэг дагуух орон хүртэл үе үеийн цаг эриний амьдралыг нэг нэгээр нь зураглан дэлгэж, маш нарийн, тод томруун болж, ард түмний эрх ашиг, аз жаргалын мэдрэмж давамгайлж байна.

        Шинэ жилийн зургийн шинэ байдал нь зөвхөн сэдэв агуулгын шинэ өнгөн дээр оршдог төдийгүй, бүтээлчээр төсөөллийн шинэ хэв шинж, уран бүтээлийн илэрхийллийн шинэлэг байдалд оршдог. Уламжлалт сэдэв илэрхийлсэн шинэ жилийн зарим зураг ч нүдэнд ил тусдаг байна. Энэ нь тухайн цаг үеийн онцлог шинжийг илтгэдэг. Энэ жилийн шинэ жилийн олон шинэ бүтээл нь арван хоёр жилийн нэг болох туулайг гол сэдэв болгон ашиглажээ. Жишээлбэл, "Өлзийт туулайн дүүлэлт" нь нарийн ширийн зураастай, урлаг чимэглэлийн энгийн илэрхийллийг ашиглан орон зайн мэдрэмжийг бий болгодог ; "Он жил" нь шар, улбар шар, улаан өнгийн баярын өнгө аяс дунд Тан Хулуу барьсан хүнийг нэмж, шинэ жилийг тэмдэглэх гайхамшигтай аялал мэт байж, уламжлал өнөөдрийг холбож байна; "Шинэ амьдрал" нь туулай жилийг угтах үзэмжээр ар тал болгосон. Улмаар эх, хүү хоёр байгалийн сайханд дөнгөж төрсөн бүжин мэндчилж байгаагаар дүрсэлсэн. Мөн зураг дээрх хүний дүрсээр нь дүрслэн харуулсан бөгөөд дүр, туулай тус бүр нь дугуй дүрстэй, Цагаан сарын баярын уур амьсгал, халуун дулаан уур амьсгалыг илэрхийлсэн байдаг. Ургац хураалт нь үргэлж шинэ жилийн уран зургуудын чухал илэрхийлэм сэдвүүдийн нэг байсаар ирсэн бөгөөд ургац хураалтын сэдэв ч энэ жилийн шинэ бүтээлүүдэд ихээхэн хувь эзэлж, үүрэг гүйцэтгэж байдаг. Жишээлбэл: Хятадын Жяннаны усан бүс нутгийн хэв маягтай "Бидний сайн сайхан чинээлэг амьдрал" нь Жяннаны эртний хотын байшингуудыг нарийн дүрслэн харуулахын тулд цэвэр цэмцгэр, нямбай илэрхийлэх аргуудыг ашигладаг. Ургац хураалтыг арслангийн бүжиг, луугийн бүжиг, бөмбөр, завиар тоглох хэлбэрээр нутгийн иргэдийн дуртай тоглоом хэлбэрээр тэмдэглэж, хүмүүсийн баяр баясгалантай сэтгэлгээг улаан өнгө аяс, гал улаан урам зориг, баяр хөөрөөр илэрхийлжээ. Ингэснээр үзэгч үүнийг мэдрэх боломжтой юм. Өөр нэг жишээ нь, цаг улирлын гол сэдвийг илэрхийлсэн "Хаврын салхи" бүтээл. Энэхүү бүтээл өвөрмөц өнцгөөс хэтийн төлөвтэй, тэнгэрт нисэж буй Хятадын уламжлалт үзэсгэлэнт утга бүхий гурван иж цаасан шувуу талбай дээр хаврын салхинд аяархан эргэлдэж, хөгшид, залуус урьхан салхинд хацар нүүрээ илбэн, хаврын эрч хүч, итгэл найдвараар дүүрэн.

Ерөнхийд нь харахад энэ Цагаан сарын шинэ жилийн зураг бүтээлүүдийн сэдвийн  илэрхийлэл, бүтээлч санаа, илэрхийлэх арга барил зэрэг нь бүгд шинэ үзэл бодол, судалгаануудыг үзүүлсэн байна. Шинэ жилийн уламжлалт зургийн уламжлалыг өвлөн авсны үндсэн дээр бүтээгчид зоригтойгоор шинийг сэдэж, чадварлагаар өөрчлөгдөж, үзэг, бэхээр жинхэнэ, тод томруун чинээлэг амьдралыг дүрслэн, зургийн цаасан дээр Хятадын ард түмний хичээн зүтгэх урам зориг, үзэл санааны эрч хүчийг ундруулан бадруулж, өнөөгийн Хятад улсын шинэ дүр төрхийг нэгтгэн зуржээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : СЛМ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл