Фүжөү хотод энэ сарын 22-нд нээгдсэн Дижитал Хятад улсыг байгуулах дээд хэмжээний анхдугаар уулзалтад Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны Мэдээлэл, холбооны хөгжлийн хэлтсийн дарга Вэнь Кү Хятадын 5G терминалыг хэрэглээнд оруулах цаг хугацааг нийтэлсэн байна. Үүнд, үлгэр жишээ болох хэрэглээний чадамжтай 5G терминалыг наад зах нь ирэх оны сүүлийн хагас жилээс ашиглалтад оруулна гэж хэллээ.
Вэнь Кү:
- Хятад улс дэлхий нийтэд 5G терминалын судалгааг зэрэг эхлүүлж, 2013 онд Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яам, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Шинжлэх ухаан, технологийн яам хамтран 5G терминалыг судлах баг бүрдүүлж, 5G терминалын шаардлага, технологи, стандарт, үйлдвэр, хэрэглээ, олон улсын хамтын ажиллагааны ажлыг бүх талаар явуулсан юм. Мөн Хятад улс нээлттэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Засгийн газар, аж үйлдвэрийн байгууллагын түвшнээс АНУ, Европын Холбоо, Япон, БНСУ-тай 5G терминалын хамтын ажиллагааны механизм байгуулсан гэсэн байна.
5G терминалын судалгааг хөгжүүлэх ажил одоо хамгийн чухал үедээ ороод байгаа бөгөөд тоног төхөөрөмжийн хөгжлийг хангахын тулд үйлдвэрлэлийн нөөцөд анхаарлаа хандуулж, үлгэр жишээ болох хэрэглээний чадамжтай 5G терминалыг наад зах нь 2019 оны сүүлчийн хагас жилд оруулна гэж Вэнь Көү онцоллоо.
