solongonews
Цахим ертөнцөд насны хязгаар байхгүй
2021-12-17 11:25
Цахим ертөнцөд насны хязгаар байхгүй

     Драм сонирхох, онлайн худалдаа, шууд нэвтрүүлэг, блогчид... Өнөө үед өндөр настнууд өтөл насаа эрүүл энх, аз жаргалтай өнгөрүүлэх гэж найддаг болсон. Ахмад настны олон талт хэрэгцээг хангахын тулд олон интернет компаниуд настнуудад тохирсон дижитал бүтээгдэхүүнүүдийг идэвхтэй гаргаж, ахмад настнуудад интернетэд нэвтрэх шинэ шугамыг нээж байна.

            Буурлууд богино хэмжээний бичлэгт дурлах болов

      "Хэрвээ бидэн шиг хоолны блогчид байхгүй байсан бол энэ бүх жимсний хальс дэмий үрэгдэх байсан юм биш үү?" Зүүн хойд нутгийн хэл аялагтай настан гуай амтат жимсний хальсыг хуурч шарж байж, таваг элсэн чихэр болгон гаргаж,  шууд нэвтрүүлгийг харж суусан бүгдийг инээлгэж баярлуулна.Энэ бол блогчин " Хэлгий өвөө"-гийн видео вэб сайтад хамгийн их хандлагатай бүтээл бөгөөд ердөө 4 минутын дотор 2.8 сая гаруй хүн үзсэн байна.

Ляонин мужийн Далянь хотын тэтгэвэрт гарсан жирийн нэгэн ажилчин "Хэлгий өвөө" маань хүү Жан Шяомингийн санал болгосны дагуу видео блог хөтлөгч болжээ."Хэдэн жилийн өмнө аав маань тэтгэвэрт гарахдаа зүгээр суугаад дасахгүй байсан бөгөөд амьдрал гэнэт хоосон болчихсон юм шиг санагдсан. Түүнийг уйтгартай байгааг хараад би түүнд зураг авч, видео бичлэг хийж, шинэ хобби олохыг санал болгосон" гэж Жан Шяомин хэлэв.Залуу хэрэглэгчид зонхилсон видео платформ дээр санаанд оромгүй байдлаар гэрийн хоол хийж байгаа 60 настай өвгөний гэрийн хоол хийх талаар ярилцаж буй бичлэг олны сонирхолыг татсан юм.

  " Хэлгий өвөө"шиг цахим ертөнцөд идэвхтэй хөрөнгө оруулалт хийх өндөр настан хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болов.Хятадын интернет сүлжээний мэдээллийн төвөөс нийтэлсэн 48 дахь удаагийн "Хятадын интернетийн хөгжлийн байдлын статистик тайлан"-д дурдсанаар, энэ оны 6-р сарын байдлаар, Хятадын 50 ба түүнээс дээш насны интернет хэрэглэгчдийн тоо 28%-ийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 5.2%-иар өссөн байна.Ялангуяа богино хэмжээний видеогийн салбар нь олон тооны "мөнгөн үстэй" хэрэглэгчдийн анхаарлыг татсан.Хятадын Ардын их сургуулийн Хүн ам, хөгжлийн судалгааны төвийн профессор Жай Жэньву хэлэхдээ өндөр настангууд богино хэмжээний видео бичлэг ашиглан нийгмийн динамикийг ойлгож, хоббигоо хөгжүүлж, хүүхэдтэйгээ харилцах харилцааг бэхжүүлж, мөн нийгэмд идэвхтэй оролцох шинэ хэлбэр гэж онцолжээ.

Видео платформууд мөн өндөр настанд чиглэсэн бүтээгдэхүүнүүдийг идэвхтэй бүтээж эхэлсэн.Саяхан Хятадын настаны нийгэмлэг болон Билбилигийн видео платформ хамтран "Саравчны зун" хөтөлбөрийг эхлүүлж, хот суурин газрын ганцаар амьдарж байгаа өндөр настан болон хүний нутагт хичээн зүтгэж байгаа залуучуудын хамтын амьдралын үлгэрийг харуулж, үе үеийн хүмүүсийн харилцаа холбоог хөгжүүлж, ахмад настнуудын амьдралын хэв маягийн  шинийг эрэлхийлнэ гэж найдсан байна. "Саравчны зун" киноны продюсер хэлэхдээ: "Хятадын нийгмийн  урт наслах хандлага улам бүр тодорхой болж байна. Өдгөө настан бууралдаа анхаарал хандуулах нь олон нийтийн ирээдүйн төлөө санаа тавьж байна гэсэн үг. Манай нэвтрүүлгийг харсан хүн өөрсдийгөө илүү сайн анхаарч, гэр бүлдээ илүү их цаг гаргаарай гэж найдаж байна".

           Онлайн худалдаа тав тухтай, мөн хөгжилтэй байдаг

   "Би борлуулалтын урьдчилгаа төлбөрөө төлчихсөн, бараагаа буцааж өгвөл яах вэ?"  Хармөрөн мужийн Харбин хотод амьдардаг Ү эгчээ нутгаасаа хол ажилладаг охиноосоо видео дуудлага хийхдээ онлайн худалдааны зарим дүрмийн талаар асуув.

Онлайн дэлгүүр хэсэх нь Ү эгчийг тэтгэвэрт гарсны дараа түүний хувьд маш сонирхолтой, байнга хийдэг зүйл болсон." Бараг бүх төрлийн зүйлийг онлайнаар худалдаж авдаг болсон. Би шинэ тоос сорогчтой болмоор байна. Би үүнийг сонгосны дараа шууд барьцаа төлнө." хөнгөлтийн тасалбар авахын  тулд эгч гуай мөн шууд нэвтрүүлэг үзэж худалдаа хийхийг сурсан. "Шууд нэвтрүүлгээр зарж байгаа зүйлс хямд байна. Би мөн охиддоо шууд нэвтрүүлгийн үеэр хөнгөлтийн тасалбар авахад нь тусалсан" гэж Ү эгч баяртайгаар хэлэв.

Өнөө үед настай хүмүүс онлайн дэлгүүрийн хэрэглэгчдийн тоог нэмсээр байгаа бөгөөд онлайн хэрэглээ, захиалгат хэрэглээ, турших хэрэглээ нь "мөнгөн үстийн эдийн засаг" дахь хэрэглээний өсөлтийн шинэ цэгүүд болж байна.JD-гийн хэрэглэгч, аж үйлдвэрийн хөгжлийн судалгааны хүрээлэнгээс гаргасан "2021 оны настай хүмүүсийн цахим хэрэглээний тайлан"-д дурдсанаар, энэ оны эхний гурван улиралд "мөнгө үстэй хүмүүс"-ийн онлайн худалдааны борлуулалт өмнөх оны мөн үеэс 4.8 дахин өссөн байна. Ахмад настнуудын гэрийн тавилгын хэрэглээ бараг хоёр дахин өссөн байна.Үүний дотор хамгаалалтын түшлэг, дэрний бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 1.5 дахин, цахим цоож, ухаалаг хувцасны тавиур, ухаалаг жорлон, тогтмол температуртай шүршүүрийн эргэлт 50 гаруй хувиар өссөн байна.  Гэрийн хэрэгцээ, хувцас болон бусад өдөр тутмын хэрэгцээт зүйлсээс гадна олон ахмад настнуудын онлайн дэлгүүрийн жагсаалтад эрүүл мэндийн үзлэг, угаалгын үйлчилгээ, амьжиргааны зардал гэх мэт хэрэглээний зүйлс нэмэгджээ.

Ахмад настнуудад онлайнаар бараа худалдан авахад хялбар болгох үүднээс Taobao APP саяхан "ахмад загвар"-ыг гаргажээ. Энэ горимд мэдээллийг хялбаршуулж, фонтыг томруулж, ухаалаг дуут туслахыг бас тохируулав. Хэрэглэгчид зөвхөн дуу хоолойгоор дамжуулан худалдан авахыг хүссэн бараагаа хайж, албан ёсны харилцагчийн үйлчилгээг хайж олоход л хангалттай бөгөөд энэ нь ахмад настнуудад тохиромжгүй үсэг шивэх асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх боломжтой юм.Таобао ахлагчийн загвар төслийг хариуцсан хүн хэлэхдээ, "ахмад загвар"-ыг эхлүүлсэн нь уламжлалт платформыг өөрчлөх гол алхам бөгөөд цаашдын төлөвлөгөөнд үндэслэн "мөнгөн үстнүүд"-ийнл санал хүсэлтээр үргэлжлүүлэн оновчтой болгох болно.

                       Онлайнаар эмчид үзүүлэх нь үнэхээр хурдан

    Ахмад настнууд эрүүл мэнддээ илүү анхаарал хандуулж, интернэт эмнэлгийн үйлчилгээ түгээмэл болсон нь тэдэнд тав тухыг бий болгож байна.Үндэсний эрүүл мэндийн комиссын тоо баримтаас үзвэл, 2021 оны 6-р сарын байдлаар, Хятадад интернет эмнэлэгийн тоо 1600 давж, эхний ээлжинд онлайн болон офлайн нэгдсэн эмнэлгийн үйлчилгээний загварыг бүрдүүлж байна.Хяналтыг тасралтгүй сайжруулснаар эмнэлгийн аюулгүй байдал, чанарыг бүрэн баталгаажуулж чадах интернет эмнэлгийн платформ нь шаталсан оношлогоо, эмчилгээний системд чухал үүрэг гүйцэтгэх болно.

     Олон газар буурлуудад үйлчилдэг интернет эмнэлгийн системийг идэвхтэй сурталчилж байна. Өнгөрсөн оны 4-р сард, Шаньдүн интернет эмнэлгийн даатгалын томоохон эрүүл мэндийн үйлчилгээний платформ Жинань хотод нээгдэж, онлайнаар эмнэлгийн даатгалын төлбөр тооцооны нэгдсэн үйлчилгээг хэрэгжүүлэв. Энэхүү платформд түшиглэн Шаньдун муж архаг өвчний бүсийг нэг цэгийн удирдлагаар хангах, жор бичиж өгөх, эм уух, суурьшуулах зэрэгт хүрэхийн тулд "Интернэтийн архаг өвчний анагаах ухааны консорциум"-ыг байгуулж, архаг өвчнийг хянах онлайн зөвлөгөөг өгч, өвчтөнд онлайнаар хандан архаг өвчний хяналт, шинжилгээ, зөвлөгөө өгөх боломжийг олгож байна.

Үндэсний эрүүл мэндийн хорооны Төлөвлөгөөний газрын дарга Мао Чүньань хэлэхдээ, өнөөгийн интернетээр эмчлэх эмчилгээ нь эмнэлгийн үйлчилгээний чухал хэсэг болж, настай хүмүүс эмчид үзүүлэхэд илүү таатай туршлагыг авчирч байна.Э

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл