solongonews
Ван И Узбекистанд айлчлах үеэрээ Хятад, Узбекистаны зөвшилцлийн талаар ярив
2022-07-29 10:40
Ван И Узбекистанд айлчлах үеэрээ Хятад, Узбекистаны зөвшилцлийн талаар ярив.

Орон нутгийн цагаар 2022 оны 07-р сарын 28-ны өдөр Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Узбекистаны урилгаар айлчлах үеэрээ сэтгүүлчдэд ярилцлага өглөө.

Ван И хэлэхдээ "Узбекистаны айлчлалын үеэр хоёр тал Хятад, Узбекистаны харилцааг шинэ шатанд гаргах, шинэ зорилт дэвшүүлж, шинэ хэтийн төлөвийг нээх талаар гүнзгий харилцан ярилцаж, хэд хэдэн нийтлэг ойлголтод хүрсэн.

Хоёр тал Хятад, Узбекистан дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг шинэ эхлэл болгон авч, хамтын ирээдүйтэй Хятад Узбекистаны хамтын нийгэмлэгийг байгуулах алсын хараа, зорилтын төлөө хамтдаа хүчин чармайлт гаргаж, шинэ амжилт гаргаж, Хятад, Узбекистаны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүчтэй түлхэц болно. 

Хоёр тал "Дэлхийн хөгжлийн санаачилга" болон "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-ыг сурталчлах талаар ярилцаж, Узбекистаны тал эдгээр хоёр чухал санаачилгыг дэмжиж, оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Талууд хоёр орны худалдааны эргэлт энэ чиг хандлагын эсрэг өсөж байгааг өндрөөр үнэлж, хамтын ажиллагааны хэтийн төлөвт итгэлтэй байгаагаа илэрхийлж, жилийн худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэхээр аль болох хурдан тохиролцож, шинэ зорилтуудыг дэвшүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны таван жилийн төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлж, дараагийн шатанд хамтын ажиллагааны тэргүүлэх төслүүдийн жагсаалтыг гаргахаар тогтлоо.

Хоёр тал Хятад-Киргизстан-Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалтыг ахиулах цаг нь аажмаар боловсорч байна гэж үзэж, төслийн ТЭЗҮ-ийг хурдасгахад бэлэн байна.

Хоёр тал ядуурлыг бууруулах, ядуурлаас ангижруулах хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хорооны хүрээнд ядуурлыг бууруулах дэд хороог байгуулж, тодорхой хамтын ажиллагааг хөгжүүлэх болно.

Хоёр тал анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтарсан вакцины үйлдвэрлэлийг өргөтгөж, Узбекистанд бүс нутгийн вакцин үйлдвэрлэл, судалгаа хөгжлийн төв байгуулахад туслах болно. Хятадын тал Узбекистаны ард түмэнд хэрэгтэй сайн үйлсийг үргэлжлүүлэн хийж, Узбекистанд "Эрүүл мэндийн экспресс олон улсын гэрэл гэгээтэй аялал" хийж, Узбекистаны 500 хүний ​нүдний хараа сэргээх хагалгааг үнэ төлбөргүй хийж, Узбекистанд  харалган байдлаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны төв байгуулах болно". 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл