
Мөнгөн үстэй Ян Юйсэнь цахилгаан унадаг дугуй засаж байгаа нь
Ян Юйсэнь 1951 онд төрсөн. Тэрээр Хөххотод 30 гаруй жил амьдарчээ. Найман жилийн өмнө механикчийн ажлаасаа тэтгэвэртээ гарч, унадаг дугуй засах жижиг лангуу байгуулжээ.

- Бие бялдрын хувьд хүчирхэг байна. Ажил хийж нийгэмд хувь нэмэр оруулна хэмээн Ян Юйсэнь ярив.
Түүний унадаг дугуй засах лангууны эргэн тойронд олон сургууль байдаг бөгөөд энэ нь сурагчдад таатай нөхцөл байдлыг хангадаг юм.

Ян Юйсэнь:
- Өглөөний 08:00 цагаас оройн 19:00 цаг болтол унадаг дугуйн лангуугаа ажиллуулдаг. Бороо цас орсон ч амрахгүй, баяр дурсгалын өдрөөр ч амардаггүй гэлээ.
Ямар ажил эрхэлсэн ч итгэлийг илүүд үздэг тэрээр өдөр болгон унадаг дугуйн лангуугаа ажиллуулан ойр орчмын хүүхдүүдэд үлгэр дуурайлал үзүүлнэ.
Олон жилийн туршид байнгын үйлчлүүлэгчид унадаг дугуйгаа засуулахаар түүнийг зорин ирдэг байлаа.
Хэн байх нь хамаагүй, унадаг дугуй засуулсан төлбөр нь чухал зүйл биш. Мөнгөтэй бол хэвийн төлнө, мөнгөгүй бол бага өгөх буюу төлөх шаардлагагүй хэмээн тэрээр ярив.

Ихэвчлэн унших, бодох дуртай Ян Юйсэнь чөлөөт цагаараа тэмдэглэл хийдэг байна. Ян Юйсэнь 1972 онд БНХАУ-ын Коммунист намд элсжээ. Чөлөөт цагаараа өөрийн бодлоо бичихээс гадна радиогоор мэдээ сонсох нь Ян Юйсэний хамгийн аз жаргалтай мөч юм.
