solongonews
Сахилга батын өмнө хүн бүхэн эрх тэгш байхыг баримтлах гэдгийг хэрхэн ойлгох вэ?
2016-12-08 17:08
ХКН-ын XVIII удаагийн Төв хорооны VI бүгд хурлын үзэл санааны тайлбар

“Шинэ байдал дахь намын дотоодын улс төрийн амьдралын тухай баримтлал”-д “Сахилга батын өмнө хүн бүр эрх тэгш байхыг баримтлах хэрэгтэй” гэж тодорхой дурджээ.

Сахилга батын өмнө хүн бүр эрх тэгш байхыг баримтлах гэдэг нь сахилга батад онц эрхгүй, сахилга батыг хэрэгжүүлэхэд ялгарахгүй, намын дотоодод сахилга батын хязгаарлалыг журамлахгүй байх онцгой зохион байгуулалт болон онцгой намын гишүүн байхыг огт зөвшөөрөхгүй байхыг хэлж байгаа юм. Намын гишүүд нь намын дотоодод ямар байр суурьтай байсан ч, намын дотоодын байр суурь нь хэчнээн өндөр байсан ч, ямар эрх барьж байсан ч, эрх нь их байсан ч, бүр намын сахилга батыг нөхцөлгүйгээр журамлаж, бүр намын сахилга батыг зуун хувиар журамлах хэрэгтэй. Ялангуяа удирдах байранд байгаа намын гишүүнд, чухал удирдах байранд байх, чухал эрх барьж байгаа намын гишүүд ч олноос түрүүлэн намын сахилга батыг журамлах хэрэгтэй. Өөрийгөө намын сахилга батын гадна тавьж болохгүй, намын сахилга батад хийж болохгүй гэж шаардсан зүйлийг заавал урьдаар түрүүлэн хийхгүй байх хэрэгтэй. Намын сахилга батад хийх хэрэгтэй гэж шаардсан зүйлийг заавал урьдаар түрүүлэн хийх хэрэгтэй.

Сахилга батын өмнө хүн бүхэн эрх тэгш байхыг баримтлах гэдэг нь намын гишүүн нэг бүр намын сахилга батыг бишрэн хүндэтгэж, чанга сахин журамлаж, ямар цаг үед ч гэсэн, ямар байдалд ч намын сахилга батыг зөрчиж болохгүй гэдгийг хэлж байна. Адил бус хүйс ялгал, адил бус нас, адил бус соёлын хэмжээ, адил бус орон нутаг, адил бус үндэстэн, адил бус ажил, адил бус ажлын байр, адил бус тушаал байлаа ч гэсэн намын сахилга батыг сахих талаарх шаардлага бүгд адил байгаа юм, ямар ч зөрүү байхгүй.

Сахилга батын өмнө хүн бүхэн эрх тэгш байхыг баримтлах гэдэг нь намын бүх шатны зохион байгуулалт болон бүх намын гишүүн намын сахилга батыг зөрчсөн үйл ажиллагаа бүхэнтэй тэмцэхийг баримтлах хэрэгтэй гэдгийг хэлж байна. Сахилга бат байвал заавал хэрэгжүүлж, сахилга батыг зөрчвөл заавал шалгаж, намын сахилга батыг зөрчвөл заавал хариуцлага тооцох хэрэгтэй.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл