Буддагийн мэндэлсэн газар болох Балбын Лумбинид Буддагийн мэндэлсний 2562 дахь баяр, олон улсын буддын шашны их хурал-2018 энэ сарын 28-нд болов. Хятад, Балба, Энэтхэг, Шри Ланка, Япон зэрэг улс орон, бүс нутгийн буддын шашны нийгэмлэгийн төлөөлөгч, буддын шашны эрдэмтэн судлаач, сүсэгтэн 1000 гаруй хүн нээлтийн ёслолд оролцсон юм.
Тус хурал "Балбын Лумбини: Буддагийн мэндэлсэн нутаг, буддын шашин болон дэлхийн энх тайвны үүсэл" уриан дор болов. Лумбинийг ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэж авсан бөгөөд Балбын дархан нутаг, үндэсний бахархал билээ.
Хятадын Буддын шашны нийгэмлэгийн дэд дарга, Хайнань мужийн Буддын шашны нийгэмлэгийн дарга, Балбын Хятад сүмийн хамба лам 28-нд болсон нээлтийн ёслолд үг хэлсэн юм. Тэрээр: Бид дэлхийн соёл иргэншлийн олон ургалч чанарыг хүндэтгэж, соёл иргэншлийн солилцоогоор санал зөрөлдөөнийг намжааж, бие биенээсээ суралцах замаар мөргөлдөөнийг намжааж, соёл иргэншлийн хамтдаа оршихоор давуу байдлыг бий болгож, дэлхийн энх тайван, бүс нутгийн хөгжил дэвшил, эгэл ард иргэдийн буяны төлөө уйгагүй хүчин чармайлт гаргах ёстой гэжээ.
