БНСУ-ын төв банк Солонгосын банк 02-р сарын 27-ны өдөр тайлан нийтэлж, Хятадын эдийн засаг түргэн сэргэж байгаа нь Өмнөд Солонгосын экспорт болон аялал жуулчлалд ашигтай бөгөөд Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлнө гэжээ.
Тайланд Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх бодлогоо оновчтой болгож, тохируулсны дараа эдийн засаг хурдан сэргэж, энэ онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд өнгөрсөн оныхоос 2 пунктээр өсөх төлөвтэй байгаа нь Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлтийн хурдыг энэ онд 0.3 пунктээр нэмэгдүүлэх төлөвтэй байна гэж онцлов.
Хятад улсын эдийн засгийн сэргэлт нь Өмнөд Солонгосын Хятад руу экспортлоход тус дөхөм үзүүлэх бөгөөд химийн бүтээгдэхүүн, ухаалаг утас, хагас дамжуулагч зэрэг бүтээгдэхүүний Хятадад экспортлох хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна гэж тайланд онцолжээ. Түүнчлэн 03-р сараас хойш Хятадаас БНСУ-ыг зорих жуулчдын тоо нэмэгдэж, Өмнөд Солонгосын үйлчилгээний салбар эрчимжих төлөвтэй байна.
Уг тайланд 2019 онд Өмнөд Солонгост Хятадын жуулчдын нэг хүнд ногдох зардал 1689 ам.доллар болсон нь Америк, Японы жуулчдынхаас хамаагүй өндөр байна гэсэн тоо баримтаас иш татсан байна. Өмнөд Солонгост нэмж ирэх 1 сая Хятад жуулчин тутамд Өмнөд Солонгосын ДНБ-ий өсөлт 0.08 пунктээр өсөх төлөвтэй байна.
