solongonews
Хөндий гоймонгийн өв залгамжлагч
2022-08-17 17:09
Соёлын биет бус өв- хөндий гоймон хийх ур чадварын өв залгамжлагч

66 настай Ли Чанмань Хятадын Шаньси мужийн Шанлүө хотын Лүөнань шяний Бао-Ан суурингийн Мэйди тосгоны уугуул бөгөөд өсвөр наснаасаа өвөг дээдсийнхээ өвөрмөц хөндий гоймон хийх ур чадварыг сурч, өвлөн авчээ. Лүөнань гар хийцийн гоймон хийх ур чадварын соёлын биет бус өв залгамжлагч юм. Нутгийн чанартай чулуугаар нунтагласан улаан буудайн гурил, Чинлин уулын булгийн ус, давс зэргийг түүхий эд болгон ашиглаж, холих, өнхрүүлэх, зуурах, сэвээх, өлгөх зэрэг 28 төрлийн үйл ажиллагаагаар 36 цаг зарцуулан гоймон хийдэг байна. Ли Чанманий гараар хийсэн хатаасан гоймон нутаг орондоо төдийгүй бусад газарт их алдартай. Тэрээр хүүхдүүдээ энэ ур чадварт суралцахыг идэвхтэй дэмжиж, тосгоны арав гаруй оршин суугчдад зааж, тосгоны иргэдийг орлоготой болгоход түлхэц өгч, хөдөөг сэргээх шинэ замыг нээж байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл