Хятадын Шаньдүн мужид элбэг хураалт авснаа тэмдэглэх олон арга хэмжээ зохион байгуулсан байна. Тариачид жуулчид арга хэмжээнүүдэд оролцож, элбэг хураалт авсан баярт мөчийг нь хуваалцсан байна.

Шаньдүн мужийн Дэжөү хотын Шяжинь сяний 11 дэх удаагийн лийр хураах арга хэмжээ зохион байгуулж, 80 га жимсний хүрээлэнд хүмүүс лийр хураах үйл ажиллагаанд оролцжээ.
Тяньжинь хотын жуулчин Тао Жинь хэлэхдээ: - Үйл ажиллагаа их сайхан санагдаж байн. Тариачид ч баяр хөөртэй, бид ч элбэг хураалт авсан баярыг хуваалцахад таатай байна гэжээ.

Лийр тарьж байгаа тариачид хамгийн том лийртэй тариачин шалгаруулах тэмцээн зохион байгуулсан бол жуулчид лийрийг хамгийн хурдан идэж дуусгах тэмцээн зохион байгуулсан байна.
Шяжинь сяний аялал жуулчлалын газрын орлогч дарга Юй Шяохгү: - Бид ард олны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон өөрчилж байна. Ард иргэд өөрийн тарьж ургуулсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ жуулчдад худалдаж болно. Жуулчин татах нь жилээс жилд нэмэгдэж байгаа тул тэдний орлого ч 10 хувь орчмоор нэмэгдэж байна гэжээ.
