solongonews
Худалдааны яам: Эхний таван сард Хятад улсын гадаад санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 287 тэрбум 600 сая юаньд хүрчээ
2022-06-24 11:07
Худалдааны яам: Эхний таван сард Хятад улсын гадаад санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 287 тэрбум 600 сая юаньд хүрчээ

    6-р сарын 23-ны өдөр, Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жүэтин 23-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 2022 оны 1-р сараас 5-р сар хүртэл Хятад улсын гадаад санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 287 тэрбум 600 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.3 хувиар нэмэгдсэн байна.

    Үүний дотор бөөний болон жижиглэнгийн салбарын хөрөнгө оруулалт 8.08 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 20.8 хувиар өсч, барилгын салбар, шинжлэх ухаан, техникийн үйлчилгээнд оруулсан хөрөнгө оруулалт мөн өсөх хандлагатай байна. “Бүс ба зам”-ын дагуух орнуудад оруулсан санхүүгийн шууд хөрөнгө оруулалт 8.19 тэрбум ам.доллар болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 10.2 хувиар өсч, мөн үеийнхээс 1.2 пунктээр өссөн нь нийт хөрөнгө оруулалтын 18.4 хувыг эзэлж байна.

    1-р сараас 5-р саруудад гадаадын гэрээт төслүүдийн эргэлт 344.34 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар өсчээ.


 

Найруулагч: С. Саранчимэг
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл